Жилд хоёр удаа зохиогддог BLAST Bounty тэмцээний 2-р улирал 8-р сарын 5-17-ний хооронд зохион байгуулагдаж байна. Эхний хоёр шат LAN-р BO3 зарчмаар явагдаж шигшээ наймд шалгарсан багууд Мальта-д болох LAN-н тоглолтуудаа BO5 гэсэн зарчмаар тоглоно.
BLAST Bounty-н бусад тэмцээнүүдээс онцлог байдал нь “Bounty” систем юм. Энэ нь юугаараа онцлог вэ гэвэл тэмцээнд оролцож буй 32 багийг VRS (Valve Regional Standings)-н зүгээс шилдэг багаас нь доош ангилж эхний 16 багт bounty оноо өгсөн юм. Жишээ нь:
Vitality, MOUZ, The Mongolz, Spirit гэх багуудад VRS-с 60000ам.доллар bounty оноо өгсөн.
Эхний шатны тоглолт болохоос өмнө VRS-с оноо өгөөгүй багууд оноотой багуудаас нэг багийг амлаж тоглолтоо хийнэ. Хэрэв оноотой баг ялбал оноо хэвээр үлдэж дараагийн шатанд орох бол, оноогүй баг ялбал оноотой багуудын тал мөнгийг нь авахаас гадна үлдсэн оноог нь дараагийн шатанд ашиглах юм. Жишээ нь:
The Mongolz багийн оноо 60000ам.доллар bounty харин ENCE багийн оноо 0 bounty юм.
ENCE баг The Mongolz-г ялбал 30000ам.доллар хожихоос гадна үлдсэн 30000ам.доллар bounty-г дараагийн шатанд ашиглана гэсэн үг юм.