БНХАУ-д “FIBA 3x3 Youth Nations League 2025” зохион байгуулагдаж байна.
Энэхүү тэмцээнд Монгол улсаа төлөөлж эрэгтэй эмэгтэй багууд орж байгаа бөгөөд тэд өнөөдөр хэсгийнхээ эхний тоглолтдоо хожил байгууллаа.
Эрэгтэй шигшээ багийн хувьд тэмцээний “А” хэсэгт Монгол, Малайз, Казакстан улсын багуудтай таарч, Казакстан улсын багтай эхний тоглолт дээрээ 21:13 харьцаатайгаар ялалт байгууллаа. Тэд хэсгийн тараагийн тоглолтоо Малайз улсын багтай өнөөдөр 18:55минутаас тоглоно.