MSports logo
Азийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөлөө
  • П
    Пүрэвлхагва

    8 сарын 11

  • Азийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөлөө

    Ази тивийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн Саудын-Арабын Жедда хотод болж байгаа билээ. Азийн аваргын хэсгийн тоглолтууд дуусаж хэсгээ тэргүүлсэн Шинэ-Зеланд, БНХАУ, Иран, Австралийн шигшээ багууд шөвгийн 8-д шууд шалгарсан бөгөөд хэсгийн хоёр болон гуравдугаар байранд шалгарсан багууд хоорондоо таарч Плей-Оффын тоглолт хийх бөгөөд хожсон баг нь шөвгийн 8-д өрсөлдөх эрхээ авна.


    Азийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөлөө

    Тэмцээний А хэсгийг Ази тивийн хошой аварга Австралийн шигшээ баг тэргүүлсэн бөгөөд хоёрдугаар байраар БНСУ-ын шигшээ баг гуравдугаар байраар Ливаны шигшээ багууд цааш шалгарсан бол Катарын шигшээ баг тэмцээнээ өндөрлүүлж байна. А хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан БНСУ-ын шигшээ баг Гуамын шигшээ багтай таарсан бөгөөд хожсон шигшээ багийг шөвгийн 8-д БНХАУ-ын шигшээ баг хүлээж байна. Харин А хэсгийн гуравдугаар байраар шалгарсан Ливаны шигшээ баг Японы шигшээ багтай таарсан бөгөөд хожсон багийг нь шөвгийн 8-д Шинэ-Зеландын шигшээ баг хүлээж байна.

    Азийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөлөө

    Тэмцээний B хэсгийг хүчирхэг Ираны шигшээ баг тэргүүлсэн бөгөөд хоёрдугаар байраар Японы шигшээ баг, гуравдугаар байраар Гуамын шигшээ багууд цааш шалгарсан бол Сирийн шигшээ баг тэмцээнээ өндөрлүүлж байна. B хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан Японы шигшээ баг өнгөрсөн Азийн аваргын мөнгөн медальт Ливаны шигшээ багтай таарсан бөгөөд хожсон шигшээ багийг шөвгийн 8-д Шинэ-Зеландын шигшээ баг хүлээж байна. Харин гуравдугаар байраар шалгарсан анх удаагаа Азийн аваргад оролцож буй Гуамын шигшээ баг БНСУ-ын шигшээ багтай таарсан бөгөөд хожсон багийг нь шөвгийн 8-д БНХАУ-ын шигшээ баг хүлээж байна.

    Азийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөлөө

    Тэмцээний C хэсгийг Ази тивийн аваргад хамгийн олон удаа буюу 16 удаа түрүүлсэн хүчирхэг БНХАУ-ын шигшээ баг тэргүүлсэн бөгөөд хоёрдугаар байраар тэмцээнийг зохион байгуулагч Саудын-Арабын шигшээ баг, гуравдугаар байраар Йорданы шигшээ багууд цааш шалгарсан бол Энэтхэгийн шигшээ баг тэмцээнээ өндөрлүүлж байна. C хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан тэмцээнийг зохион байгуулагч Саудын-Арабын шигшээ баг Филиппиний шигшээ багтай таарсан бөгөөд хожсон шигшээ багийг шөвгийн 8-д Азийн хошой аварга Австралийн шигшээ баг хүлээж байна. Харин гуравдугаар байраар шалгарсан Йорданы шигшээ баг Хятадын Тайваны шигшээ багтай таарсан бөгөөд хожсон багийг нь шөвгийн 8-д Ираны шигшээ баг хүлээж байна.

    Азийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөлөө

    Тэмцээний D хэсгийг өнгөрсөн Ази тивийн аваргын хүрэл медальт Шинэ-Зеландын шигшээ баг тэргүүлсэн бөгөөд хоёрдугаар байраар Хятадын Тайвань, гуравдугаар байраар Филиппиний шигшээ багууд шалгарсан бол Иракийн шигшээ баг тэмцээнээ өндөрлүүлсэн байна. D хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан Хятадын Тайваны шигшээ баг Йорданы шигшээ багтай таарсан бөгөөд хожсон багийг нь шөвгийн 8-д Ираны шигшээ баг хүлээж байна. Харин гуравдугаар байраар шалгарсан Филиппиний шигшээ баг тэмцээнийг зохион байгуулагч Саудын-Арабын шигшээ багтай таарсан бөгөөд хожсон багийг нь шөвгийн 8-д Австралийн шигшээ баг хүлээж байна.

    Плей-Оффын тоглолтын хуваарь:

    Азийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөлөө