MSports logo
Грегг Попович цус харвасан ч эрүүл мэнд нь асуудалгүй гэнэ
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 14

  • Грегг Попович цус харвасан ч эрүүл мэнд нь асуудалгүй гэнэ

    Сан Антонио Спөрс багийн ахлах дасгалжуулагч Грегг Попович арван нэгдүгээр сарын 2-нд цус харвасан гэдгээ өнөөдөр зарлалаа. Багийнхан түүнийг бүрэн эдгэрнэ гэж найдаж байгаа ч хэзээ дасгалжуулагчийн суудалдаа эргэн ирэх нь тодорхойгүй байна.

    Поповичийг эзгүйд Митч Жонсон Сан Антонио багийн ахлах дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. 11-р сарын 5-нд Попович эрүүл мэндийн ноцтой асуудалтай тулгарсан хэмээн анх мэдээлсэн нь бусдад маш их түгшүүр төрүүлсэн. Өдгөө 75 настай Поп ахлах дасгалжуулагчаар 29 дэх улирлаа өнгөрүүлж байна. Тэрээр 1996-97 оны улирлын дундуур Боб Хиллийг сольсон бөгөөд тэр цагаас хойш Сан Антонио Спөрс багтай нягт холбогджээ.

    Поповичийг NBA-ийн түүхэн дэх хамгийн агуу дасгалжуулагчдын нэг гэж зарим хүмүүс үздэг. Тэрбээр Спөрсийн таван аваргад хөтөлж байсан бөгөөд түүний ээлжит улиралд 1393 ялалт байгуулсан нь түүхэн дэх хамгийн том амжилт юм.

    Одоо Попович үргэлжлүүлэн эмчлүүлж байгаа ба түүний эрүүл мэндийн байдал тогтвортой болсон гэжээ. Харин хэзээ өөрийн үүрэгт ажилдаа эргэн ирэх нь тодорхойгүй хэвээр байна.