MSports logo
Домогт Майк Тайсон болон Ютүбэр Жэйк Пол нарын тулаан энэ бямба гарагт болно
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 13

  • Домогт Майк Тайсон болон Ютүбэр Жэйк Пол нарын тулаан энэ бямба гарагт болно

    Домогт Майк Тайсон болон Ютүбэрээс боксчин Жэйк Пол нарын олны анхааралд хүлээгдэж буй тулаан AT&T цэнгэлдэх хүрээлэнд монголын цагаар 11-р сарын 15-ны бямба гарагийн өглөө 08:00 цагаас болох гэж байна.

    Тулаан эхлээд долоодугаар сарын 20-нд болох байсан ч 5-р сарын 26-нд Майамигаас Лос-Анжелес руу нисэж байхдаа эмнэлгийн тусламж авах шаардлагатай болсон Тайсонд дахин хугацаагаа сунгаж, эрүүл мэндээ дээшлүүлэхийг зөвлөсний дараа хойшилсон юм. Тухайн үед Эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хийсэн сүүлийн үеийн шинжилгээгээр Майк Тайсон хэдэн долоо хоногт бага болон хөнгөн бэлтгэл хийж, дараа нь ямар ч хязгаарлалтгүйгээр бүрэн бэлтгэлдээ эргэн орохыг зөвлөж байна хэмээн мэдэгдсэнээр 11-р сар хүртэл хойшилсон билээ. 

    Домогт Майк Тайсон болон Ютүбэр Жэйк Пол нарын тулаан энэ бямба гарагт болно

    Нью-Йоркийн Брүүклиний уугуул Тайсон мэргэжлийн замналдаа 50-6 буюу 44 удаа хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялж байсан Дэлхийн аварга болсон хамгийн залуу хүнд жингийн тамирчин гэдгээр нь Дэлхий мэднэ. Тэрбээр 20 настайдаа 1986 онд Тревор Бербикийг хоёрдугаар тойрогт техникийн нокаутаар ялж, WBC бүсийг Лас Вегаст хүртэж байжээ. "Газар дээрх хамгийн муу хүн" хочийг авсан Тайсон 1987 оны 3-р сард WBA-ийн бүсийг нэмж, таван сарын дараа IBF-ийн маргаангүй аварга болсон. Тэрбээр 1990 оны 2-р сард Жеймс "Бастер" Дугластай 10 дахь тойрогт КО-оор ялагдах хүртлээ гурван бүсээ зургаан удаа хамгаалсан билээ.

    Охайо мужийн Кливленд хотын иргэн Пол мэргэжлийн бокст орсон цагаасаа 10 тулаан хийхдээ 1 ялагдж, 7 удаа өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан байна. Пол одоо Пуэрто-Рикод ажиллаж амьдарч байгаа бөгөөд 2020 онд мэргэжлийн боксоор хичээллэж эхэлсэн юм.

    Тэдний тулаан найман тойрогт, нэг тойрог хоёр минутаар үргэлжлэх бөгөөд Техасын Лиценз зохицуулалтын газраас мэргэжлийн тулаан хэмээн хүлээн зөвшөөрчээ.