MSports logo
НОВАК ЖОКОВИЧ АДЕЛАИДАГИЙН ТЭМЦЭЭНД АВАРГА БОЛЖ, 2023 ОНЫ АНХНЫ ЦОМОО ӨРГӨВ
  • А
    Админ

    1 сарын 8

  • НОВАК ЖОКОВИЧ АДЕЛАИДАГИЙН ТЭМЦЭЭНД АВАРГА БОЛЖ, 2023 ОНЫ АНХНЫ ЦОМОО ӨРГӨВ

    Талбайн теннисний ATP чансааны 500 оноо олгодог Аделаидын нээлттэй тэмцээн 1-р сарын 3-9-ний өдрүүдэд зохиогдлоо. Новак Жокович ням гаригт Аделаидын олон улсын тэмцээний шигшээ тоглолтонд Америкийн Себастьян Кордаг 6:7 (8), 7:6 (3), 6:4-өөр хожлоо. Аз болж түүнд Австралийн нээлттэй тэмцээнд оролцоход бэртлийн шинж тэмдэг байхгүй байна гэдгийг хөгжөөн дэмжигчид нь мэдээд, туйлын баяртай байна. Жокович Аделаидад болсон хагас шигшээ тоглолт буюу Даниил Медведевтэй хийсэн тоглолтынхоо дараа шөрмөс нь асуудалтай байгааг хэлсэнд түүний бэртэл авахвий гэж олон хүний санаа зовж байсан юм. Тоглолтын явцад бэртэл нь багассан гэж тэрбээр хэлсэн байна. Хэрэв ямар нэг асуудал байсан бол ням гаригт гурван цаг гаруй үргэлжилсэн урт удаан финалд бэртэл нөлөөлөн ил болох байсан ч Жокович карьерынхаа 92 дахь ганцаарчилсан төрлийн аварга цолыг хүртэж чадлаа. Тэрбээр мөн Аделаидагийн хоёр дахь түрүүгээ 16 жилийн дараа авсан нь энэ юм. Жокович 2007 онд 19 настайдаа тус тэмцээнд түрүүлж байжээ. Ням гарагт болсон тоглолтын  хоёр дахь сетэд Жокович аваргын оноогоо аварч, 5:6-аар брейк пойнтыг авснаар, 1998 оны Австралийн нээлттэй тэмцээний аварга Петр Кордагийн хүү 22 настай Корда бүрэн илүүрхэж, харих болоогүй гэдгээ батлан харуулж чадсан юм. Дашрамд сонирхуулахад, энэ жилийн анхны их дуулга Австралийн нээлттэй тэмцээн 1-р сарын 16-нд эхэлнэ.