Цахим спортын CS2 төрлийн S Tier буюу өндөр зэрэглэлийн Fissure Playground 2 тэмцээний Гранд финал буюу аваргын төлөө Монголын The MongolZ баг Бразил улсын Furia багтай өнөөдөр орой 23:00 цагаас тоглоно.
Тус тоглолт Best of 5 буюу түрүүлж гурван мэп ялсан баг аваргын цом өргөх бөгөөд түрүүлсэн баг нь $360,000-ийн эзэн болох бол хоёрт орсон баг нь $230,000-г авах юм.
🇲🇳 The MongolZ багийн хувьд сүүлийн оролцсон 5 тэмцээний 4-т нь гранд финалд шалгарч байгаа бөгөөд үүний 3 нь дараалсан финалууд бол харин FURIA багийн хувьд 2 жилийн дараа томоохон тэмцээний гранд финалд тоглох гэж байгаа нь энэ юм.