“Парис-2024” олимпын эрхээ авсан буудлагын тамирчид олимпын бэлтгэлээ базаахаар маргааш Австри улсыг зорих гэж байна.
Тамирчид Австрид 16 хоног бэлтгэл хийсний дараа цааш шууд Парисыг зорих юм.
Олимпын эрхээ авсан гурван тамирчин болох О.Есүгэн, Э.Даваахүү, Н.Баяраа, шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг нараас гадна бэлтгэл хангагч Г.Нандинзаяа, Б.Эрхэмбаяр, Э.Бадамгарав нар Австрийг зорих багийн бүрэлдэхүүнд багтжээ.