MSports logo
Н.Дагвадорж, Ё.Өсөх-Ирээдүй нар Азийн хүүхдийн наадмаас хүрэл хүртлээ
  • Т
    Төгсбаясгалан

    7 сарын 4

  • Н.Дагвадорж, Ё.Өсөх-Ирээдүй нар Азийн хүүхдийн наадмаас хүрэл хүртлээ

    ОХУ-ын Бүгд Найрамдах Саха-Якутск хотноо 2024 оны 06 сарын 25-наас 07 сарын 07 -ын хооронд зохион байгуулагдаж буй Азий хүүхдүүд олон улсын VIII наадам, 24 спортын төрөлд 39 орны 2000 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаа тэсвэр тэвчээр оюун ухаанаа сорин өрсөлдөж байгаа билээ. 

    Н.Дагвадорж, Ё.Өсөх-Ирээдүй нар Азийн хүүхдийн наадмаас хүрэл хүртлээ

    Монголын модон барилдааны спортын холбооны баг 5 тамирчин, 3 шүүгч, нэг албаны хүний бүрэлдэхүүнтэй оролцож  

    -50 кг жинд Нэргүйн Дагвадорж /Хүрэл медаль/ 

    -80 кг жинд Ёндонгийн Өсөх-Ирээдүй /Хүрэл медаль/ тус тус хүртлээ. 

    Монгол улсаас анх удаа Азийн хүүхдүүд олон улсын спортын VIII их наадмын ерөнхий шүүгчийн албанд Сайнбаярын Тэлмэн ажилласан бол талбайн шүүгчдээр Бумбатын Даариймаа, улсын шүүгч Төмөрбаатарын Галцэцэг нар ажиллаж нэр төртэй албан үүргээ гүйцэтгэлээ.

    Н.Дагвадорж, Ё.Өсөх-Ирээдүй нар Азийн хүүхдийн наадмаас хүрэл хүртлээ