MSports logo
Олимпод оролцох баг тамирчдыг үдэх ёслол маргааш болно
  • Т
    Төгсбаясгалан

    7 сарын 4

  • Олимпод оролцох баг тамирчдыг үдэх ёслол маргааш болно

    Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны спортын XXXIII наадам эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ.

    Энэхүү наадамд Монгол Улсаас 33 тамирчид, дасгалжуулагч, албаны хүмүүсийн хамт оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Тэгвэл баг тамирчдыг үдэж, төрийн далбааг хүлээлгэн өгөх ёслолыг энэ сарын 5-нд зохион байгуулахаар товлов.

    Олимпод оролцох баг тамирчдыг үдэх ёслол маргааш болно

    Манай улсаас спортын есөн төрөлд 33 тамирчнаа илгээх бөгөөд хамгийн олон эрх авсан нь жүдочид. Харин чөлөөтийнхөн есөн эрхтэйгээр удаалж байна.

    Орос, Беларусын асуудлаас үүдэн чөлөөт бөхийн тамирчдын эрхийг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос дахин хуваарилахдаа Монголд нэг эрх өгсөн юм. Уг эрхийг эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Хонгорзулд олгосон. Ингэснээр Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүд бүтэн багаар оролцохоор болж байна. Монголын баг тамирчдын түрүүч энэ сарын 21-нд Парисыг зорих аж.