NBA-ийн олон жилийн түүхт алдарт Лос Анжелес Лэйкерс баг сүүлийн 13 жилийн хугацаанд зургаан дасгалжуулагчийг ажлаас нь халжээ. Лос Анжелес Лэйкерс багт 5 аварга хүртсэн Фил Жексоноос хойш түүн шиг дасгалжуулагчийг 21-р зуун гарснаас хойш хайсаар ирсэн ба дахин тийм боломж олдоогүй юм. Түүний араас ахлах дасгалжуулагчийн ажлыг хүлээж авсан Майк Браун тус багийн дасгалжуулагч байх ямар их дарамт шахалттай тулгардаг талаар Стивен Жексон, Мэтт Барнс нартай хийсэн “All the Smoke” подкаст дээр дурджээ.
Браун 2011 онд ажлаа хүлээж авахдаа Фил Жексоныг дагах хэцүү байх болно гэдгийг мэдэж байсан гэнэ. Браун "Би Фил Жексон болон түүний бүх амжилтыг маш их хүндэлдэг. Жексон ямар хэмжээтэй гутал өмсдөгийг мэдэхгүй. Түүний гутлын улыг долоох гэж ирээгүй. Лэйкерс болон тус багт амжилтад хүрэх замд нь туслахын тулд ирсэн. Гэхдээ Лэйкерсийн ахлах дасгалжуулагчид ямар их дарамт байгааг хүлээн зөвшөөрч, тэр дарамтыг даван туулах нь миний бодсоноос өөр зүйл байлаа” гэжээ.