MSports logo
МУГТ Б.Сэр-Од 6 дахь олимпын наадамдаа оролцоно
  • Б
    Бэлгүүн

    5 сарын 6

  • МУГТ Б.Сэр-Од 6 дахь олимпын наадамдаа оролцоно

    1896 оны Афинд болсон наадмыг сэргээснээс хойш орчин үеийн Олимпийн хөтөлбөрийн гол тулгуур хөнгөн атлетикийн төрөл байсаар ирсэн. Парис 2024 оны хөнгөн атлетикийн хөтөлбөрт дэлхийн өнцөг булан бүрээс нийт 1810 тамирчин аваргын төлөө өрсөлдөх юм. Монгол улсыг төлөөлж, Парисын олимпын наадмын марафоны төрөлд Монгол улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од оролцохоор боллоо. Тэрбээр "Копенхагены марафон"-д 2:19:25 гүйж, ийнхүү "Парис-2024" олимпийн эрхээ авсан байна.

    МУГТ Б.Сэр-Од 6 дахь олимпын наадамдаа оролцоно

    Өдгөө 42 настай тэрбээр Афин-2004, Бээжин- 2008, Лондон-2012, Рио-2016, Токио-2020 олимпын наадмуудад эх орноо төлөөлөн оролцож байв.

    МУГТ Б.Сэр-Од 6 дахь олимпын наадамдаа оролцоно