MSports logo
WNBA: Сабринагийн гайхалтай шидэлтээр Лайберти цувралыг тэргүүлж эхэллээ
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 17

  • WNBA: Сабринагийн гайхалтай шидэлтээр Лайберти цувралыг тэргүүлж эхэллээ

    WNBA-ийн аваргын төлөөх цуврал урьд өмнө байгаагүй гал гарсан өрсөлдөөн дунд үргэлжилж байна. Финалд шалгарсан Нью-Йорк Либерти баг болон Миннесота Линкс багуудын цувралын гурав дахь тоглолт саяхан өндөрлөлөө. 1-1 харьцаатай тэнцээд байсан аваргын цувралын тэргүүллийг авах хүнд тоглолтын эцэст Нью-Йорк Лайберти 80-77 харьцаатай ялалт байгууллаа.

    WNBA: Сабринагийн гайхалтай шидэлтээр Лайберти цувралыг тэргүүлж эхэллээ

    Тоглолтын үндсэн цаг дуусахад 10 секунд дутуу байхад тооны харьцаа 77-77 дээр тэнцсэн ба бөмбөгийг  Лайберти гаргав. Бөмбөг Лайберти багийн супер од хамгаалагч Сабрина Ионеску гарт ирж, тоглолт дуусахад 4 секунд дутуу байхад алсын шидэлтийн шугамнаас хоёр алхамын хойноос шидэлт гүйцэтгэв. Уг шийдмэг шидэлт байндаа тусч, Лайберти баг 80-77 харьцаатай тэргүүллийг авч ганцхан секундийг эсрэг багтаа үлдээлээ. Улмаар Линксчүүдийн довтолгоо амжилтгүй болж Лайберти цувралыг 2-1 харьцаатай тэргүүлж эхэллээ. 

    Өнөөдрийн шидэлтээр “Хүйтэн цуст” хочийг авсан Сабрина Ионеску сагсан бөмбөгийн замналдаа хийсэн хамгийн том гүйцэтгэлийг өнөөдөр үзүүллээ. Дэлхийн сагсан бөмбөг сонирхогчид түүний шидэлтийг WNBA-ийн хамгийн гайхалтай “Цохилт” хэмээн онцлоод байна.

    NBA-гийн домог, ирээдүйн Алдрын танхимын тоглогч Кевин Дюрант “X” дээр "Хүйтэн цуст алуурчин @sabrina_i20” хэмээн нийтэлснээс авхуулаад олон алдартнууд түүний шидэлтэд итгэж чадахгүй байна.