Дэлхийн Боксын цомын тэмцээн Казакстан улсын нийслэл Астана хотод зургаадугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.
Тус тэмцээнд манай эрэгтэй, эмэгтэй найман тамирчин өрөслдөж байна.
7 сарын 4

Тус тэмцээнд өчигдөр эрэгтэйчүүдийн 70 кг жинд ОУХМ О.Бямба-эрдэнэ Швед улсын тамирчин Кевин Скоттой тулалдаж хажуугийн шүүгчдийн 3:2 саналаар ялалт байгуулж, хүрэл медалийн болзол хангалаа.
Мөн эрэгтэйчүүдийн 60 кг жинд ОУХМ Г.Лундаа Киргизстан улсын тамирчин Мирзохид Имамназаровтай тулалдаж хажуугийн шүүгчдийн 3:2 саналаар ялалт байгуулж хүрэл медалийн болзол хангалаа.