Цахим спортын CS2 төрлийн өндөр зэрэглэлийн "PGL Bucharest-2025" тэмцээний хэсгийн шатны сүүлийн өдрийн тоглолтууд өнөөдөр явагдана. Манай The MongolZ багийн хувьд Румынд хийсэн тус тэмцээний аялалаа тун хүнд эхлүүлсэн. Учир нь тэмцээний эхний шатанд 3DMAX болон Apogee-д ялагдал хүлээж 0-2 гэсэн амжилттай хэцүү байдалд орсон юм. Гэсэн ч тэд эргэн ирж чадлаа. Учир нь тэд тэмцээний гурав дахь өдөр Liquid-ийг 2-0 харьцаатай, өчигдөр FURIA-г 2-0 харьцаатай (Мираж 13-9, Nuke 13-11) ялсанаар өрсөлдөгч багаа тэмцээнээс хасаж, өөрсдөө хасагдах шатанд амьд үлдэх боломжоо авч үлдсэн юм.
The MongolZ баг "PGL Bucharest-2025" тэмцээний Плэй-Оффт ороход ганцхан хожил үлдлээ
Ө
Өсөхбаяр
4 сарын 10

Хасагдах шатны сүүлийн даваа нь Европын шилдэг багуудын нэг, дэлхийн чансааны 9-т яваа Falons баг байх нь. 2024 онд тэд нийт 8 map тоглосон ба The MongolZ баг 6-2 харьцаатай илүүрхжээ.
Тоглолт 21:00 цагаас эхлэхээр товлогдсон байгаа ч өмнөх тоглолтуудаас хамаарч урагшлах эсвэл хойшлох боломжтой.
Өнөөдрийн тоглолтуудад хожсон баг нь шигшээ шат руугаа шалгарах бол хожигдсон баг нь тэмцээнээ өндөрлүүлэх юм.
Хоёр багийн статистик үзүүлэлтийг харьцуулбал:


The MongolZ багийн албан ёсны хамтрагч 1xbet.