MSports logo
Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтууд явагдаж өндөрлөлөө
  • Т
    Тэлмүүн

    4 сарын 10

  • Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтууд явагдаж өндөрлөлөө

    Аваргуудын лигийн 2024/25 улирлын шөвгийн наймын эхний тоглолтууд:


    ARSENAL 3:0 REAL MADRID


    Английн Arsenal клуб өөрсдийн Emirates цэнгэлдэхдээ өнгөрсөн жилийн аваргуудын лигийн аварга Real Madrid клубийг хүлээн авч тоглолоо.


    Тоглолтын эхний үе тун сонирхолтой өрнөсөн ба 2 клуб харилцан том боломжуудыг үүсгэж чадаж байсан ч Thibaut Courtois болон David Raya нар ээлж дараалан гайхалтай хаалтуудыг толилуулж эхний хагас эвийн гэрээгээр өндөрлөлөө.


    Харин 2-р хагас эхлээд удаагүй 50’ Kylian Mbappe гоёмсог боломжийг алдав. Тоглолтын 57’ Arsenal клубийн Bukayo Saka дээр David Alaba алдаа гарган зогсоосноор Arsenal чөлөөт цохилт гүйцэтгэх болсон.


    Улмаар Английн шигшээ багийн хагас хамгаалагч Declan Rice гайхамшигтай гоол оруулан 1:0 харьцаатай талбайн эзэд тэргүүлж эхлэв. Түүний гоолоос удалгүй талбайн эзэд дахин гоёмсог боломжуудыг үүсгэсэн ч Thibaut Courtois 2 дараалан гоёмсог хааж чадав.


    Тоглолтын 69’ Bukayo Saka дээр Eduardo Camavinga алдаа гарган эхний шар хуудас хүртэв. Улмаар үүнийг нь өнөөх л Declan Rice гайхамшигтай цохилтоор ахин гоол оруулан талбайн эзэд 2:0 болгон холдууллаа.


    Түүний гоолоос ердөө 5’ дараа буюу 75’ Arsenal клубийн Lewis-Skelly-ийн дамжуулалтаар Mikel Merino зүүн хөлөөрөө ганган гоол оруулснаар 3:0 болгон итгэл төгс тэргүүлж эхлэв.

    Тоглолтын 90+4’ талбайн зочин багийн хагас хамгаалагч Eduardo Camavinga шүүгчийн шүглийн араас бөмбөг өшиглөснөөр энэ тоглолтын 2 дах шар картаа аван улаан хуудсаар торгуулж дараагийн тоглолтыг өнжихөөр боллоо.


    Ийнхүү Mikel Arteta-гаар удирдуулсан Arsenal клуб 3:0 харьцаатай хожсоноор өөрсдөдөө маш том давуу талыг үүсгэж чадлаа.

    Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтууд явагдаж өндөрлөлөө

    BAYERN MUNICH 1:2 INTER MILAN


    Германы Bayern Munich клуб өөрсдийн Allianz Arena цэнгэлдэхдээ өнгөрсөн жилийн Италийн Serie A-н аварга Inter Milan клубийг хүлээн авч тоглолоо.


    Тоглолтын эхний үеэс талбайн эзэд илүүтэйгээр довтолж хэдий ч Michael Olise болон Harry Kane нар гоёмсог боломжуудыг алдав.


    Тоглолтын 37’ талбайн зочид болох Inter Milan клуб сөрөг довтолгоо хийж Alessandro Bastoni зүүн жигүүрээс төв рүү дамжуулж Marcus Thuram-н гоёмсог дамжуулалтаар Argentina-н шигшээ багийн довтлогч багийн ахлагч Lautaro Martinez баруун хөлийн гадар хэсгээр ганган цохилтоор гоол оруулснаар 0:1 харьцаатай талбайн зочид эхний үеийг давамгайлав.


    Харин 2-р хагаст талбайн эзэд маш олон боломж алдсаны эцэст 85’ Konrad Laimer-ийн дамжуулалтаар сэлгээгээр талбайд ороод удаагүй Герман гоолын машин Thomas Muller гоол оруулан 1:1 болгон тэнцүүлж чадав.


    Гэсэн ч түүний гоолоос ердөө 3’ дараа буюу 88’ Inter Milan клубийн жигүүрийн хагас Carlos Augusto-н зүүн жигүүрээс өгсөн дамжуулалтаар мөн сэлгээгээр талбайд орж ирсэн Davide Frattesi гоол оруулан 1:2 болгон ахин тэргүүлийг авч улмаар үндсэн цаг дууссанаар Inter Milan клуб өөрсдөдөө маш том давуу талыг авч нутаг дээрээ хариу тоглолтыг хүлээн авахаар боллоо.

     

    Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтууд явагдаж өндөрлөлөө

    PARIS SAINT-GERMAIN 3:1 ASTON VILLA


    Францын аваргууд болох Paris Saint-Germain клуб өөрсдийн Parc Des Princes цэнгэлдэхдээ Английн төлөөлөл, энэ улиралд онцгой сайн байгаа Aston Villa клубийг хүлээн авлаа.


    Тоглолтын эхний үеэс талбайн эзэд Paris Saint-Germain клуб илүүтэй бөмбөг эзэмшиж аюултай довтолгоог хийж байсан ч 35’ талбайн зочин Aston Villa клуб сөрөг довтолгоо амжилттай болж Youri Tielemans-ийн гоёмсог дамжуулалтаар Morgan Rogers энэхүү тоглолтын эхний гоол оруулж талбайн зочин Aston Villa клуб 0:1 харьцаатай тэргүүлж эхэлсэн.


    Гэсэн ч тэдний тэргүүлэл удаан үргэлжилсэнгүй тоглолтын 39’ Nuno Mendes-ийн дамжуулалтаар 19 настай жигүүрийн довтлогч Désiré Doué 16-н шугамын гаднаас гайхалтай гоол оруулж 1:1 харьцаатай эхний хагас өндөрлөв. Тоглолтын 2-р хагас эхлээд удалгүй 49’ Fabian Ruiz-ийн дамжуулалт Гүрж шидтэн энэ өвлийн наймааны цонхоор Paris Saint-Germain клубт нэгдсэн Khvicha Kvaratskhelia гоцлон тоглон зүүн хөлийн гоёмсог цохилтоор гоол оруулан 2:1 болгон PSG клуб тэргүүлж эхлэв.


    Улмаар талбайн эзэд довтолгоогоо улам ширүүсгэж байсан бол Aston villa клубийн хамгаалалт маш сайн ажиллаж байсан ч тоглолтын үндсэн цаг дуусахтай зэрэгцэн Францын шигшээ багийн жигүүрийн довтлогч Ousmane Dembele-ийн дамжуулалтаар Nuno Mendes гоол оруулан энэхүү тоглолт 3:1 харьцаатай талбайн эзэн Paris Saint-Germain клуб ялалт байгуулав.

    Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтууд явагдаж өндөрлөлөө

    BARCELONA 4:0 BORUSSIA DORTMUND


    Каталаны алдарт Barcelona клуб өөрсдийн Estadi Olímpic Lluís Companys цэнгэлдэхдээ Германы алдарт хар шарууд болох Borussia Dortmund клубийг хүлээн авлаа.


    Тоглолтын эхнээс талбайн эзэд маш ширүүн довтолгоо өрнүүлж Lamine Yamal, Robert Lewandowski нар боломжуудаа алдан талбайн зочдын хаалгач Gregor Kobel ганган хааж байв. Тоглолтын 25’ талбайн эзэд чөлөөт цохилтоос оруулсан бөмбөг Pau Cubarsí дамжуулалтаар Raphinha гоол оруулан 1:0 харьцаагаар эхний хагасыг талбайн эзэд Barcelona клуб тэргүүлж дуусгав.


    2-р хагас эхлээд удалгүй 48’ талбайн эздийн энэ улиралд дэндүү онцгой сайн байгаа довтолгооны гурвал болох Lamine Yamal-н хөндлөн дамжуулалт Raphinha төв рүү мөргөн дамжуулснаар Robert Lewandowski гоол оруулан 2:0 болгов. Тоглолтын 66’ Fermín López-н дамжуулалтаар Польшийн бүх цаг үеийн шилдэг довтлогч Robert Lewandowski энэхүү тоглолтод өөрийн 2 дох гоолоо оруулснаар 3:0 болгон итгэл төгс тэргүүлж эхлэв.


    Улмаар тоглолтын 77’ Raphinha-ийн дамжуулалтаар Испанийн шигшээ болон Barcelona клубийн залуу од Lamine Yamal гоол оруулан энэ тоглолтын эцсийн цэгийг тавьж 4:0 харьцаатай талбайн эзэн Barcelona клуб ялалт байгуулан өөрсдөдөө маш том давуу талыг авч чадлаа.

    Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтууд явагдаж өндөрлөлөө

    Спортыг дэмжигч - Heineken MN

    "Жинхэнэ галзуу фанатуудын төлөө"