Өдгөө 55 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй алдард Парис Сен-Жермен клуб дэлхийн олон алдартай тоглогчдыг түүхэндээ нэгтгэж байсан. Тус клубын албан ёсны түнш олон улсын спорт тааврын компани 1xBet-ийн зүгээс энэ удаад Парисын хамгийн том клубийн түүхэнд мөнхөрсөн таван тоглогчийг танилцуулж байна.
Парисын бахархал: ПСЖ-ий домог болсон Гэрлийн хотын 5 шилдэг хөлбөмбөгчин
4 сарын 10


1980-аад оны дундуур Луис Фернандес болон түүний Францын багийн андууд болох Мишель Платини, Ален Жиресс, Жан Тигана нарыг Александр Дюмагийн алдарт романы дөрвөн шадарчинтай зүйрлэжээ. Тэр өдрүүдэд Les Bleus хагас хамгаалагч бүх хөлбөмбөгийн ертөнцийг айлгаж, Евро 1984-д түрүүлсэн байдаг.
Евро 84-т Францын ялалт байгуулсан багт ердөө хоёр Парис Сен-Жермен тоглогч байсан: Луис Фернандес, Доминик Рошето. Энэ нь гайхах зүйл биш байсан. Тухайн жилүүдэд Парисын клуб 1985-1986 оны улиралд аварга болсон ч 1-р дивизионы дундаж баг гэж тооцогддог байв. Парис Сен-Жермен бол Фернандезын анхны насанд хүрэгчдийн клуб байв. Хамгаалалтын хагас хамгаалагч 1978 онд багтаа тоглож эхэлсэн бөгөөд 1986 онд 27 настайдаа багтайгаа хийсэн аялалаа өндөрлүүлсэн юм.
Луис тоглогчийн карьераа дуусгасны дараа дасгалжуулагч болж, Парис Сен-Жерменд хоёр удаа ажилласан. Фернандесийн удирдлаган дор ПСЖ 1996 онд Цомын аваргуудын цомыг хүртсэн нь Парисчуудын Европ дахь хамгийн том амжилт юм.
РАЙ: АХЫНХАА СҮҮДРЭЭС ГАРСАН НЬ

Рай бол Бразилын алдарт хөлбөмбөгчин Сократесийн дүү юм. Хөлбөмбөг сонирхогчид энэ хоёр тоглогчийг үргэлж харьцуулж, өөр өөр байр суурь илэрхийлдэг. Гэхдээ тэдний амжилтыг харахад 1994 оны дэлхийн аварга Рай ах Сократесоосоо илүү том амжилт үзүүлсэн гэж хэлж болно.
Райгийн Европ дахь мэргэжлийн замнал зөвхөн нэг клубтэй холбогддог нь Парис Сен-Жермен. 1993 онд тэрбээр Парисын багт ирэх үедээ аль хэдийн нэр хүндтэй тоглогч болсон байв. Парист тэрбээр таван улирал тоглож, багийнхаа түүхэн дэх хоёр дахь лигийн аваргын цом болон Цомтой багуудын цомын түрүүг авчирсан. Райгийн дээд лигт авсан аваргын цом үнэ цэнтэй. Учир нь тэр үед Парисын баг өнөөдрийнх шиг эзэрхэг, баян биш байлаа.
ТИАГО СИЛВА: БРАЗИЛ ХАД ЧУЛУУ

ПСЖ клубийн албан ёсны түнш "1xBet"-ээсс гаргасан үзүүлэлтээр Парис Сен-Жерменийн бүх цаг үеийн таван шилдэг тоглогчийн нэг бол яахын аргагүй Тиаго Силва. 2012 онд Парисын багт нэгдсэн төвийн хамгаалагч эхний тоглолтоосоо л багийн хамгаалалтын гол тулгуур болж, клубыг дэлхийн шилдэг багуудын нэг болгоход томоохон хувь нэмэр оруулсан.
2011 онд Парис Сен-Жермен клуб Катарын Спортын хөрөнгө оруулалтын сангийн мэдэлд очсоны дараа олон алдартай тоглогчдыг элсүүлж эхэлсэн. Харин Тиаго Силва энэ шинэчлэлийн үеийн багийн хамгаалалтын гол багана болж, өнөөдөр Парисын клуб Аваргуудын лигийн түрүү авах гол фаворит гэж яригддаг болсон. Энэ байр суурь, өндөрлөгт хүрэх суурийг Силва өөрийн найдвартай тоглолтоороо босгосон юм.
ЗЛАТАН ИБРАХИМОВИЧ: ГООЛЫН МАШИН

Хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн өвөрмөц тоглогчдын нэг Златан Ибрахимович. Олон клуб сольсон ч үргэлж шинэ орчиндоо хурдан дасан зохицож, анхны тоглолтоосоо л фанатуудын хайрыг булаадаг.
2012 онд Парис Сен-Жермен клуб швед "гоолын машин"-ыг эгнээндээ нэгтгэснээр багийн довтолгоо эрс сайжирсан. Дөрвөн улиралын турш Златан бараг л тоглолт бүртээ л гоолдож байв. Харамсалтай нь, Парис Сен-Жермен түүнийг байх үед Аваргуудын лигт түрүүлэх боломжоо ашиглаж чадаагүй. Гэсэн хэдий ч тус багийн хөлбөмбөг дэх нэр хүндийг огцом өсгөхөд Златан голлох үүрэг гүйцэтгэсэн.
КИЛИАН МБАППЕ: ӨНӨӨ ҮЕИЙН ФРАНЦЫН БААТАР

Килиан Мбаппе 17 насандаа Монако багт анх нэрд гарсан. Түүний авьяасыг Парис Сен-Жерменийн эзэд шууд анзаарч, 2017 онд зээлээр багтаа элсүүлж, ганц улирлын дараа худалдан авсан билээ.
2018 онд Мбаппе Францын шигшээ багтайгаа хамт ДАШТ-д түрүүлсэн бөгөөд тухайн үед Парисын багийн тоглогч байв. 2021 онд Парис Сен-Жермен клуб довтолгооны домогт гурвал бүрдүүлсэн нь Неймар, Мбаппе, Месси байлаа. Гэсэн хэдий ч тэдний хамтын ажиллагаа, ойлголцол багийн гол зорилго болох Аваргуудын лигийн дэлдэн чихт цомд хүргэж чадаагүй.
Килиан Мбаппе Парисын багийн өмсгөлтэй 200 гаруй тоглолтод оролцож, нийт 175 гоол оруулсан. Түүний хувьд Францын лигт өрсөлдөгч бүрээ илт илүүрхэж, нэг ёсондоо уйдсан гэхэд хилсдэхгүй. Өөр лиг рүү явах нь ч цаг хугацааны асуудал болж хувирсан. Харин 2024 оны зуны солилцооны цонхоор тэрбээр эцэст нь шинэ аяллаа эхлүүлж, Реал Мадридын тоглогч болсон юм.