БНХАУ-ын Вэнжоу хотноо жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн 9-р сарын 26-аас 28-ны өдрүүдэд зохиогдож байна. Тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигишээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатараар ахлуулсан залуучуудын шигшээ багаас бүрдсэн эмэгтэй 7, эрэгтэй 6 тамирчин өрсөлдөж байна.
Жүдо: Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 4 дэх алтан медалиа хүртлээ
Ө
Өсөхбаяр
9 сарын 27
Тэмцээний эхний өдөр Монгол тамирчдын салхийг хагалж, -60 кг-ын жинд “Женко” клуб, Үндэсний шигшээ багийн тамирчин Б. Сүхбат алтан медаль хүрсэн. Өнөөдөр медалийн буухиаг үргэлжлүүлж гурван алтан медаль хүртсэн байна. Тодруулбал эрэгтэйчүүдийн -73кгд хүч үзсэн “Хэнтий аймгийн ОБАСХороо” Үндэсний шигшээ багийн тамирчин О.Уранбаяр -81кг-ын жинд алтан медаль, “Хангарьд спорт клуб” Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Буянцагаан алтан медаль, эмэгтэйчүүдийн -70кг-ын жинд “Алдар спорт хороо”, Үндэсний шигшээ багийн тамирчин С.Лхагвадулам нар тус тус алтан медаль хүртлээ. Жүдо бөхийн залуучуудын шигшээ багтаа амжилт хүсье!
Гэрэл зургийг: Монголын Жүдо бөхийн холбоо