Энэхүү түүх бол хөлбөмбөгийн түүхэн дэх гэгээлэг мөн арилшгүй дурсамжуудын нэг юм. Энэхүү түүхийн эзэн бол 20 гаруй настай Тиаго Реч хэмээх сэтгүүлч залуу юм. Тэрбээр Бразилд төрж өссөн ба тус орны Санта Круз до Сул багийн үнэнч шүтэн бишрэгч ажээ.
Доорх зургийн эхний зургийг 2012 онд авсан. Реч бага насныхаа үнэнч баг болох Санта Круз до Сулын тоглолтоо Гремио хотын Эстадио Олимпико цэнгэлдэхэд үзэж байв. Цэнгэлдэх хүрээлэнд 5000 хөгжөөн дэмжигч байсан ч Реч л зөвхөн багаа дэмжин үлдэв.