MSports logo
Бодибилдинг, фитнесийн дэлхийн хамгийн том тэмцээн “Mистер Олимпиад” манай улсаас анх удаа хоёр тамирчин өрсөлдөх гэж байна
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 30

  • Бодибилдинг, фитнесийн дэлхийн хамгийн том тэмцээн “Mистер Олимпиад” манай улсаас анх удаа хоёр тамирчин өрсөлдөх гэж байна

    Бодибилдинг, фитнесийн спортын Дэлхийн хамгийн том тэмцээн буюу “Мистер Олимпиа” АНУ-ын Лас Вегас хотноо 10-р сарын 10-аас 13-ны хооронд зохиогдох гэж байна. Тус тэмцээнд бодибилдинг, фитнесийн спортын мэргэжлийн тамирчид болох ОУХМ А.Гантулга, Б.Уянга нар оролцохоор болсон байна. “Мистер Олимпиа “ нь бодиболдинг, фитнесийн тамирчдын оролцохыг хүсдэг хамгийн том тайз бөгөөд жил болгон зохиогддог олон улсын “IFBB Pro” тэмцээнүүдэд түрүүлсэн ганцхан тамирчин оролцдог юм. ОУХМ А.Гантулга нь БНХАУ-д зохиогдсон “IFBB Pro China” тэмцээнд түрүүлж эрхээ авсан бол Б.Уянга нь 2023 оны арван хоёрдугаар сарын 3-ний өдөр болсон "IFBB PRO Taiwan" тэмцээнд түрүүлж, тус тус эрхээ авчээ. А.Гантулга нь “Спорт модель” ангилалд өрсөлдөх бол Б.Уянга нь “Бикини модель” ангилалд тус тус дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх нь ээ.