MSports logo
ОЛОН УЛСЫН БОУЛИНГИЙН ХОЛБОО САНХҮҮГИЙН ЗӨРЧИЛ ГАРГАЖЭЭ
  • А
    Админ

    5 сарын 23

  • ОЛОН УЛСЫН БОУЛИНГИЙН ХОЛБОО САНХҮҮГИЙН ЗӨРЧИЛ ГАРГАЖЭЭ

    Олон улсын боулингийн холбоод санхүүгийн ноцтой зөрчил гарсан гэх мэдээллийг Олон улсын олимпийн хорооны Ёс зүйн хороонд шалгуулахыг уриалжээ. ОУБХ-ны ахмад гишүүний эсрэг нэхэмжлэлд өнгөрсөн жил 10 сая доллар (8 сая фунт стерлинг/9.5 сая евро) гаруй мөнгө IBF болон Азийн боулингийн холбооноос хувийн данс руу шилжүүлсэн гэх мэдээлэл багтсан байна. ОУОХ-ны Ёс зүйн комиссоос гадна Европолоор дамжуулан Швейцарийн цагдаад мэдэгджээ. Тоглолтын хүрээнд гэнэтийн үйлдэл гарсаныг хууль сахиулах байгууллагад ажиллаж байсан боулингийн ахлах албан тушаалтан хэлсэн байна. Маргааш Лозанна хотод болох Олон улсын боулингийн холбооны ээлжит бус чуулганы өмнөхөн ийм хэрэг гарч байгаад боулингийн холбооныхон ундуйцаж байна. Олимпын музейд болох хурлаар засаглал, дүрэм журам, санхүүгийн менежментийн хэд хэдэн шинэчлэлийг батлахгүй бол боулингийн спорт олимпийн төрөл болохгүй байх эрсдэлд орж болзошгүй гэж мэдэгджээ.

    Сүүлийн долоо хоногт ОУБХ-ны гүйцэтгэх захирал Эндрю Орам гишүүн холбоодод илгээсэн захидалд ОУБХ Швейцарийн хууль тогтоомжийг зохих ёсоор дагаж мөрдөөгүй, тэр дундаа худалдааны бүртгэлийг зохих ёсоор шинэчилээгүйн улмаас банкны дансаа хаасан болохыг илчилсэн байна. Тэрбээр хэлэхдээ "ISF (Олон улсын спортын холбоо) хатуу дүрэм журам, ялангуяа банкны зохицуулалтыг дагаж мөрдөх ёстой. Үүнтэй холбогдуулан IBF боулингийг олимпийн төрөл болгохыг хүсч байвал ОУОХ-ны стандартын дагуу үйл ажиллагаа явуулж буй бодит байдлыг тусгахын тулд санхүү, удирдлагын арга барилаа өөрчлөх ёстой. Одоо Олон улсын боулингийн холбоо ойрын ирээдүйд Олимп болох зорилготой нэр хүндтэй холбоо болох цаг нь болсон. Засаглалын сэдэв нь маш чухал бөгөөд Швейцарь дахь IBF-ийн бүртгэлийг шинэчилж, олон улсын хүчирхэг холбоодын ажлын практикт нийцүүлэх, ялангуяа арилжааны томоохон түншлэл, сонирхолтой тэмцээнүүдэд оролцох боломжтой болсон учраас холбоо үүнд нийцүүлэх шаардлагатай байна.” гэжээ. ОУБХ-ны ерөнхийлөгч Шейх Талал Мохаммад Аль-Сабах гуравдугаар сард Швейцарийн Лозанна хотоос ОУБХ-ны оффисуудыг төрөлх Кувейт рүү нь шилжүүлэх оролдлого бүтэлгүйтсэний дараа EGM болон дараа нь боломжтой сонгуулийг эхлүүлсэн. Зөвлөмжүүд батлагдвал тус холбооны тэргүүн шейх Талал хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон дөрвөн жилийн гуравт нь л ажилласан ч дахин сонгогдохоос өөр аргагүй болно. Коста-Рикагийн одоогийн дэд ерөнхийлөгч Мартин Фаба, мөн Шведийн боулингийн холбооны ерөнхийлөгч асан, IBF-ийн дэд ерөнхийлөгч Ульф Шеблом нар тус улсын эрх баригч хааны гэр бүлийн гишүүн Кувейтийн эсрэг өрсөлдөхөөр нэр дэвшсэн байна. Өнгөрсөн 2019 онд Лас Вегаст болсон сонгуулиар Шейх Тала Финландын Пертту Жуссилаг 22-ын эсрэг 82 саналаар ялсан юм.

    Боулинг нь 1978 онд Бангкокт анхны гараагаа эхэлснээс хойш 1982 онд Шинэ Дели, 1991 онд Гаванагаас хойшхи Пан Америкийн наадам болгоныг эс тооцвол Азийн наадам болгонд оролцож байна. 1988 оны Сөүлд үзүүлэх спорт байсан ч Олимпийн наадамд хэзээ ч багтаж байгаагүй. "Токио 2020" Олимпын наадамд нэмэгдэхэд хамгийн ойр байсан нь хасагдахаас өмнө найман спортын жагсаалтад багтсан явдал байлаа. Гэхдээ боулинг нь оролцооны үндсэн дээр дэлхийн хамгийн алдартай спортын нэг хэвээр байна. Боулингийг дэлхийн 90 гаруй орны 120 сая хүн тоглодог бөгөөд зөвхөн АНУ-д 70 сая хүн тоглодог гэсэн тооцоо бий.

    Н.Бэлгүүн