MSports logo
МАНЧЕСТЕР СИТИ КЛУБ ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 4 ДЭХ УДААГАА ПРЕМЬЕР ЛИГИЙН АВАРГА БОЛЛОО
  • А
    Админ

    5 сарын 22

  • МАНЧЕСТЕР СИТИ КЛУБ ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 4 ДЭХ УДААГАА ПРЕМЬЕР ЛИГИЙН АВАРГА БОЛЛОО

    Манчестер Сити баг Премьер лигийн аварга боллоо. Энэ энгийн хэрнээ агуу мэдэгдэл нь сүүлийн тав дахь улирлын дөрөв дэх аварга цолыг авчирахад Астон Виллагийн эсрэг хийсэн энэхүү ер бусын тоглолтонд байж боломгүй эргэн ирэлт, зохиол бичих боломжгүй түүхийг бүтээж чадлаа. Хэний ч төсөөлөөгүй төгсгөлийг хийснээр Манчестер Сити мартагдахааргүй аваргын шинэ хуудсыг нээлээ. Энэхүү түүх бүтэхэд Пеп Гуардиолагийн үүрэг онцгой байлаа. Этихад цэнгэлдэхэд болсон энэ улирлын сүүлийн Манчестер сити, Астон вилла клубүүдийн тоглолтонд эхлэлийг Астон Вилла сайн эхлүүлсэн.  Ливерпүүл клубтэй цомын төлөө өрсөлдөж, эгзэгтэй агшинд хэн нь аварга болохоо тодруулсан үдэш Сити байж боломгүй эргэн ирэлтийг хийж чадсан. Тэд Астон Виллад 2:0-ээр хожигдож, тоглолтын цаг дуусахад ердөө 6 минут дутуу байхад Астон Виллагийн эсрэг 3 гоолыг шигтгэснээр эцсийн мөчид баяраа тэмдэглэх эрхтэй болсон юм.  Юрген Клоппын дөрвөлсөн мөрөөдөл нь Ситигийн тулааны дараа ийнхүү үгүйсгэгдлээ. Эхлээд сэлгээгээр тоглосон Илкай Гүндоган 76 минутад Ситид итгэл найдвар төрүүлсэн. Дараа нь дөрвөн минутын дараа Родри тооны харьцааг тэнцүүлж, Гүндоган дахин гоолдож, багтаа хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй гоолыг авчирч, Манчестер Сити клуб энэ улирлыг түүхэнд мартагдахааргүй болгон тамгаллаа.

    Харин нөгөө талд Педро Нето Анфилд цэнгэлдэх хүрээлэнд Вулвес багийг 1:0-ээр буулгаж авснаар аваргууд цомоо авч үлдэхийн тулд эртнээс хичээж байсан ч Садио Мане талбайн эзэдийн эсрэг гоолдсоноор Ливерпүүлийн баяр хөөр богинохон байсан юм. Мэтти Кэш Этихадыг алмайруулж Вильяг тэргүүлсэн нь бүр ч дордсон бол Коутиньо цохиход улам байдал хүндэрсэн. Гэвч дараа нь Сити хожигдлын эрүүнээс ялалтыг шүүрэн авсан юм. Ливерпүүл 3:1-ээр хожсон ч энэ нь аварга авахад хангалтгүй байлаа. Улирлын төгсгөлд Сити 93 оноотойгоор аваргын цомыг өргөж, Ливерпүүл 92 оноотойгоор нэгхэн онооны зөрүүгээр аваргын цомоос атгаад алдлаа.

     

    Пеп Гуардиолагийн баг Тоттенхэм Хотспурт улирлын нээлтийн тоглолтондоо хожигдсон ч 2-р сард Ливерпүүлээс 14 онооны зөрүүтэй тэргүүлж эхэлсэн. Тухайн үед хоёр тоглолт бага тоглосон Клоппын залуус кампанит ажлын сүүлийн долоо хоногт өрсөлдөхөөр дахин тэмцэлдсэн. Харин Сити өнгөрсөн жил авсан цомоо авч үлдлээ. Гуардиолагийн удирдлаган дор Сити хоёр дахь удаагаа дараалан аваргалж байна. Тэд улирлын турш ердөө 3 тоглолтод хожигдож, Этихад цэнгэлдэх хүрээлэнгээс 19 тоглолт хийснээс 11 оноо алдаж, 14 хожил авсан юм. 93 оноотой Сити Гуардиолагийн удирдлага дор 2018 онд 100, 2019 онд 98 оноо авч гурав дахь удаагаа 90 оноогоор тэргүүлж байна. Тэдний аваргын ялалт нь Ливерпүүлийг урьд өмнө хэзээ ч байгаагүй дөрвөлсөн амжилтыг нь үгүйсгэж, түүхийн замд нь саад боллоо. Ливерпүүл аль хэдийн Карабао цом, Холбооны цомд түрүүлсэн бөгөөд бямба гаригт Парист болох Аваргуудын лигийн финалд Реал Мадридтай тоглоно.

    Ийнхүү эцсийн шүгэл дуугарахтай зэрэгцэн Гуардиола хонгилоор алхахаас өмнө нулимс дуслуулж, түүний багийн тоглогчид, дасгалжуулагчдийн баг, эмч нарын баг, арын алба, үзэгч фанатууд бүгд баярын нулимсаар дүүрч, хэзээ ч мартагдахгүй хором мөч, аваргын түүхийг цуг бичилцлээ. Нэг гоол, нэг тоглолт хүртэл ямар их ач холбогдолтой болохыг харуулсан онцгой улирлын төгсгөлийг ийнхүү “МАНЧЕСТЕР СИТИ” клуб хийж чадлаа. Энэ ялалт нь тэднийг ардын аман зохиолд яригдах хэмжээний үеийн үед дурсагдах аваргын түүхэн мөчийн эзэд болгож чадлаа...

    Н.Бэлгүүн