MSports logo
Хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн өдөр БНСУ болон Чехийн шигшээ багууд тоглоно
  • П
    Пүрэвлхагва

    6 сарын 11

  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн өдөр БНСУ болон Чехийн шигшээ багууд тоглоно

    Дэлхийн хамгийн том спортын баяр эргэн ирлээ. Хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн өдөр буюу маргааш өглөө 10:00 цагаас Ази тивийн төлөөлөл, дэлхийн чансааны №25 БНСУ-ын шигшээ баг болон дэлхийн чансааны №40 Чехийн шигшээ багуудын тоглолт Мексик улсын 46355 үзэгчдийн суудалтай “Akron Stadium” цэнгэлдэх хүрээлэнд А хэсгийн хоёр дахь тоглолт явагдана. БНСУ-ын шигшээ баг ДАШТ-д 12 дахь удаагаа шалгарсан бөгөөд хамгийн том амжилт нь 2002 онд Ази тивийн БНСУ болон Япон улсуудад зохион байгуулагдсан ДАШТ-д 4-р байрт шалгарч байсан нь БНСУ-ын хамгийн том амжилт юм. Харин Чехийн шигшээ багийн хувьд 20 жилийн дараа буюу тэртээх 2006 оны Германд болсон ДАШТ-с хойш урьдчилсан шатнаас шалгарч үзээгүй байсан хар цувралаа зогсоож, энэ удаагийн ДАШТ-д оролцож байна. Чехийн шигшээ баг Чехословак нэртэйгээр ДАШТ-д 1934, 1962 онуудад дэд байрт шалгарч байсан нь хамгийн том амжилт нь юм.

    Тоглолтын өмнө БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Хон Мён-Бо:

    Хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн өдөр БНСУ болон Чехийн шигшээ багууд тоглоно

    “Бидний бэлтгэл одоо бүрэн дууссан. Би тоглогчидтойгоо олон удаа ярилцсан бөгөөд зааж зөвлөхийг хүссэн бүх санаа минь тэдэнд бүрэн ойлгогдсон. БНСУ-ын шигшээ баг ДАШТ-ий нээлтийн өдөр тоглож байгаагүй. Энэ удаа бид дэлхийн анхаарлын төвд байна. Тоглогчид маань тэр орчинд өөрсдөдөө итгэлтэй, тайван тоглоосой гэж хүсэж байна.” Хэмээн мэдэгдлээ.

    Тоглолтын өмнө Чехийн шигшээ багийн дасгалжуулагч Мирослав Коубек:

    Хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн өдөр БНСУ болон Чехийн шигшээ багууд тоглоно

    “Бид Мексик хүртэл зүгээр нэг оролцогчдын тоог гүйцээх гэж ирээгүй. Бөмбөг бөөрөнхий, тиймээс юу ч тохиолдож болно.” Хэмээн мэдэгдлээ.

    Чех болон БНСУ-ын шигшээ багуудын өмнөх хоорондын тоглолтууд:

    Хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн өдөр БНСУ болон Чехийн шигшээ багууд тоглоно

    БНСУ 2:2 Чех /Нөхөрсөг тоглолт, 1998 он/

    Чех 5:0 БНСУ /Нөхөрсөг тоглолт, 2001 он/

    БНСУ 2:1 Чех /Нөхөрсөг тоглолт, 2016 он/

    БНСУ-ын шигшээ багийн сүүлийн гурван тоглолт:

    БНСУ 1:0 Эль Салвадор /Нөхөрсөг тоглолт, 2026 оны 06-р сарын 04-нд/

    БНСУ 5:0 Тринадад ба Тобаго /Нөхөрсөг тоглолт, 2026 оны 05-р сарын 31-нд/

    БНСУ 0:1 Австри /Нөхөрсөг тоглолт, 2026 оны 04-р сарын 01-нд/

    Чехийн шигшээ багийн сүүлийн гурван тоглолт:

    Чех 3:1 Гватемал /Нөхөрсөг тоглолт, 2026 оны 06-р сарын 05-нд/

    Чех 2:0 Косово /Нөхөрсөг тоглолт, 2026 оны 05-р сарын 31-нд/

    Чех (3) 2:2 (1) Дани /ДАШТ-ий урьдчилсан шатны плей-офф, 2026 оны 04-р сарын 01-нд/  

    БНСУ-ын шигшээ багийн боломжит гарааны бүрэлдэхүүн:

    Хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн өдөр БНСУ болон Чехийн шигшээ багууд тоглоно

    Дасгалжуулагч: Хон Мён-Бо 3-4-3

    Хаалгач: K.Seung-gyu

    Хамгаалагч: T.H.Kim, K.Min-Jae, H.Lee

    Хагас хамгаалагч: T.Lee, J.Lee, H.In-Beom, Y.W.Seol

    Довтлогч: H.Hee-Chan, S.Heung-Min, K.Lee-In

    Чехийн шигшээ багийн боломжит гарааны бүрэлдэхүүн:

    Хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн өдөр БНСУ болон Чехийн шигшээ багууд тоглоно

    Дасгалжуулагч: Мирослав Коубек 3-4-2-1

    Хаалгач: M.Kovar

    Хамгаалагч: S.Chaloupek, R.Hranac, L.Krejci

    Хагас хамгаалагч: V.Coufal, T.Soucek, V.Darida, D.Jurasek

    Довтлогч: P.Sulc, L.Provod, P.Schick

    2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий эхний өдрийн хоёр дахь тоглолт Монголын цагаар 2026 оны 06-р сарын 12-нд 10:00 цагаас эхэлнэ.

    Мэдээллийн ивээн тэтгэгч: ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД