Дэлхийн хамгийн том спортын баяр эргэн ирлээ. Өнөөдөр шөнө 03:00 цагаас хөлбөмбөгийн ДАШТ-2026 тэмцээн эхэлж, эзэн орны нэг болох Мексикийн шигшээ Өмнөд Африкийн шигшээтэй тулан дэлхийн аваргын хөшгийг нээх гэж байна. Тоглолт домогт 83264 хүний суудалтай “Estadio Azteca” цэнгэлдэхэд болох бөгөөд энэ нь 48 баг оролцох түүхэн анхны ДАШТ-ий эхний тоглолт юм. Сонирхолтой нь эдгээр хоёр баг өмнө нь 2010 оны ДАШТ-ий нээлтийн тоглолтод мөн учраа таарч, 1:1-ээр тэнцэж байсан түүхтэй. Арван зургаан жилийн дараа тэд дахин дэлхийн аваргын эхний тоглолтыг хамтдаа эхлүүлэх гэж байгаа нь хөлбөмбөгийн ертөнцөд ховор тохиох давхцал билээ.
Тоглолтын өмнө хоёр шигшээ багийн ахлах дасгалжуулагчид юу ярив?
Мексикийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хавьер Агирре:





