Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох UEFA Аваргуудын лиг 2024/25 оны улирлаас эхлэн шинэ формат руу шилжсэн.
Өмнө нь 32 баг 8 хэсэгт хуваагдаж, хэсэг бүрээс эхний 2 баг хасагдах шатанд шалгардаг байсан. Харин шинэ форматын дагуу 36 баг чансааны дагуу 4 пот-д хуваагдаж, нэгдсэн лигийн зарчмаар оноо тооцох системд шилжсэн. Багууд өөрийн харьяалагдах потний өрсөлдөгчидтэй тус бүр нэг удаа тоглож, авсан оноогоороо нэгдсэн хүснэгтэд эрэмбэлэгдэнэ.