MSports logo
ОУХ-ийн спортын наадамд Монгол тамирчид багийн медаль хүртсэн дүнгээр тэргүүлэв
  • Н
    Нанва

    8 сарын 12

  • ОУХ-ийн спортын наадамд Монгол тамирчид багийн медаль хүртсэн дүнгээр тэргүүлэв

    ОУ-ын хүүхдийн спортын Х наадам Улаанбаатар хотод 8 сарын 6-11-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус наадамд Монгол улс, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад улсаас нийт 400 гаруй тамирчид спортын 9 төрөлд өрсөлдсөн бол Монголын өсвөрийн шигшээ баг 31 алт, 33 мөнгө, 30 хүрэл буюу нийт 94 медаль хүртсэнээр тус наадамд оролцсон багийн дүнгээр тэргүүлсэн байна.

    Сонирхуулахад анх 2009 онд "Монгол туургатан" олон улсын хүүхдийн наадам нэртэйгээр хөрш орнууд болох БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад улстай хамтран хүүхэд залуусын дунд зохион байгуулж эхэлсэн бол 2013 оноос эхлэн олон улсын "Хүүхдийн спортын наадам" нэртэйгээр зохиогдож эхэлсэн түүхтэй.

    cover
    cover
    cover
    cover
    cover