MSports logo
ПАРИС 2024 наадмын сүүлийн өрсөлдөөнийг үзүүлсэн МУГТ Т.Тулга харамсалтайгаар сүүлийн хэдхэн секундэд ялагдлаа
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 11

  • ПАРИС 2024 наадмын сүүлийн өрсөлдөөнийг үзүүлсэн МУГТ Т.Тулга харамсалтайгаар сүүлийн хэдхэн секундэд ялагдлаа

    Парисын олимпын сүүлийн өдөр чөлөөт бөхийн төрөлд 65 кг-ын жинд Дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн наадмын аварга, Хүч спорт хорооны тамирчин, МУГТ Т.Тулга хүрэл медалийн төлөө хүч сорилоо.


    Түүнтэй дагах барилдаанд Молдав улсын бөхийг ялж гарч ирсэн Пуэртэ Рико улсын тамирчин Себастиан Си Ривера учраа таарав. Себастиан Си Ревара нь 2023 оны ДАШТ-ий мөнгөн медальт, 2022 оны Гран Пригийн аварга, Пан Америкийн мөнгөн медальтай, 25 настай хүчирхэг тамирчин байсан юм.

    Барилдааны эхлэлд Т.Тулга дараалан 4 оноо авч, тэргүүлийг гартаа атгасан боловч Ривера амархан бууж өгөлгүй тэмцсээр 6 оноо дараалан авав. Манай тамирчин оноог нөхөж хоёр ч оноо салган оноо 8-8 дээр тэнцэхэд дахин 1 оноо авч 9-8 харьцаатай Т.Тулга тэргүүлж эхлэхэд ердөө 20 секунд үлдсэн байлаа. Алдах зүйлгүй болсон Ривера сүүлийн мөчид ард нь гаран оноог тэнцүүлэхийг хичээсэн ч цаг дуусаж Т.Тулга хүрэл медалийн болзол бараг хангаж байхад Пуэртэ Рикогийн дасгалжуулагч "Чэлленж" захиалсан амжилттай болж 10-9 харьцаатайгаар харамсалтай ялагдал хүлээлээ. Ийнхүү Парисын олимпын наадмын сүүлчийн өдөр, сүүлийн найдвар Т.Тулга чөлөөт бөхийн 65 кг-ын жинд шагналт 5-р байранд шалгарлаа.



    Гэрэл зургийг Ч.Ганбат

    cover
    cover
    cover