MSports logo
Италийн эмэгтэй волейболын баг түүхэндээ анх удаа олимпын аварга боллоо
  • Н
    Нанва

    8 сарын 11

  • Италийн эмэгтэй волейболын баг түүхэндээ анх удаа олимпын аварга боллоо

    Парис-2024 олимпын наадмын сүүлийн өдөр Итали улсын эмэгтэй волейболын баг олимпын аварга цолыг хүртэж, АНУ-ын хүчирхэг багийг 3:0 (25-18, 25-20, 25-17) харьцаатай хожин ардаа орхилоо. Итали улсын эмэгтэй шигшээ баг нь 2000 оноос хойш олимпын наадамд 7 удаа оролцож байсан бөгөөд Парис-2024 олимпод анх удаа финалд шалгарч дэлхийн чансаанд тэргүүлдэг АНУ-ын шигшээ багийн эсрэг гайхалтай тоглолтыг үзүүлэн ялалт байгуулж чадлаа.

    Харин АНУ-ын баг 1964 оноос эхлэн олимпод оролцохдоо Барселона-1992, Рио-2016 онуудад хүрэл медаль, Лос анжелес-1984, Бээжин-2008, Лондон-2012 онуудад мөнгөн медаль хүртсэн бол Токио-2020 онд алтан медалийг хүртэж байжээ.