MSports logo
Эмэгтэйчүүдийн марафонд Нидерландын тамирчин тэргүүлэв
  • Н
    Нанва

    8 сарын 11

  • Эмэгтэйчүүдийн марафонд Нидерландын тамирчин тэргүүлэв

    Нидерландын тамирчин Сифан Хассан өнөөдөр Парисын олимпын эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн төрөлд 2 цаг 22 минут 55секундын хугацаанд бариандаа орж алтан медаль хүртэн олимпын дээд амжилтыг тогтоолоо. Мөн Хассан нь 5000 ба 10000 метрийн төрөлд гүйж хүрэл медалийг тус тус хүртжээ. Ингэснээр Парис-2024 олимпоос нэг алт, хоёр хүрэл медалийг өвөртөлж байгаа юм. Тэрээр марафон төрөлд анх удаа алтан медалийг хүртэж байгаа бөгөөд Токио-2020 олимпод 5000,10000 төрлөөр алтан медаль, 1500м-т хүрэл медалийг хүртэж байжээ. Эмэгтэй марафоны дээд амжилтыг өмнө нь Лондон-2012 олимпод Этиопын тамирчин Тики Гелана 2:23:07 секундэд гүйж тогтоож байжээ.

    Мөн 1952 онд Чехийн тамирчин Эмил Затопек марафоны бүх төрөлд олимпын медаль хүртсэн амжилт гаргаснаас хойш 31 настай Хассан нэг олимпод гурван өөр зайн төрөлд медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болж байгаа аж.

    Эмэгтэйчүүдийн марафонд Нидерландын тамирчин тэргүүлэв

    Парис 2024 марафон гүйлтийн зам нь шулуун, налуу, уруу замын хэсгүүдийг багтаасан сорилт ихтэй зам байсан бөгөөд Хассан нь 42.195 км-ийн уралдаанд өөрийгөө хамгийн хүчтэй, хамгийн хурдан гэдгээ харуулсан гэж хэлж болно. Харин Хассанаас гуравхан секундээр хоцорч бариандаа орсон Ассефа мөнгөн медаль хүртсэн бол Кенийн Хеллен Обири 15 секундийн дараа бариандаа хүрж хүрэл медаль хүртжээ.