MSports logo
Тусгай олимпын наадмаас манай тамирчид дахин 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 14

  • Тусгай олимпын наадмаас манай тамирчид дахин 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

    Италийн Турин хотод болж буй Тусгай олимпын өвлийн наадмаас манай тамирчид медалиийн олз ихтэй байна. Өчигдөр тус наадмаа нийт хэдэн медаль хүртсэнийг нь бид өмнө нь мэдээлсэн.


    Тэгвэл өнөөдөр буюу наадмын тав дахь өдөр:

    Б.Бямба-Эрдэнэ цасны гуталтай гүйлтийн 50м -н зайнд 12,47сек гүйж Мөнгөн медаль хүртлээ.

    Тусгай олимпын наадмаас манай тамирчид дахин 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

    Өвөрхангай аймгийн тамирчин, Аварга БТДС-ийн багш дасгалжуулагчийн ангийн оюутан Т.Дэлэгжаргал хамгийн хол зайнд буюу 800 метрийн цасны гуталтай гүйлтийн төрөлд Алтан медаль хүртлээ.

    Тусгай олимпын наадмаас манай тамирчид дахин 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

    Баян-Өлгий аймгийн тамирчин У.Елмирза цасны гуталтай гүйлтийн 200 метрийн төрөлд хүрэл медаль хүртлээ.

    Тусгай олимпын наадмаас манай тамирчид дахин 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

    Б.Мөнх-Эрдэнэ Бүжгийн ганцаарчилсан төрөлд Мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр алдарт Майкл Жексоны бүжигийг бүжиглэн олон хүнийг гайхшруулсан байна. Өнөөдөр 3/14 болох хосын төрлийн тэмцээнд мөн оролцоно.

    Тусгай олимпын наадмаас манай тамирчид дахин 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

    Орхон аймгийн төлөөлөл Э.Анхзул гүйлтийн цанын 50м төрөлд амжилттай оролцон Хүрэл медаль авлаа.

    Тусгай олимпын наадмаас манай тамирчид дахин 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ