MSports logo
Лионель Месси Парисын Олимпод оролцохгүй
  • Т
    Төгсбаясгалан

    7 сарын 3

  • Лионель Месси Парисын Олимпод оролцохгүй

    Хойд Америкийн хөл бөмбөгийн MLS лигийн “Интер Миаими” багийн довтлогч Лионель Месси Парисын Олимпод өрсөлдөх Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд орохгүй байхаар шийдсэн аж. Тэрбээр шийдвэрийнхээ талаар шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хавьер Маскеранод мэдэгдсэн хэмээн “Mundo Deportivo” сонинд мэдээлжээ. Дасгалжуулагч Х.Маскерано Лионель Мессиг Олимпын шигшээ багт урьсан талаар өмнө нь мэдээлж байсан юм. "Би Маскеранотой ярилцсан, бид хоёул нөхцөл байдлыг ойлгосон. Америкийн цомын тэмцээн явагдаж байгаа учраас одоо Олимпын талаар бодоход хэцүү байна. Тэгээд ч миний хувьд бүх тоглолтыг алгасахгүй оролцдог нас минь өнгөрөөд байна" хэмээн хэлжээ.

    Лионель Месси Парисын Олимпод оролцохгүй

    Өдгөө 36 настай Л.Месси Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд 2008 оны Бээжингийн Олимп, 2022 онд Катарт болсон ДАШТ-нд түрүүлж байсан билээ. Парисын Олимпын эрэгтэйчүүдийн хөл бөмбөгийн тэмцээнд 23 нас хүрээгүй /Олимп болж байх үед/ тоглогчид оролцох бөгөөд гэхдээ нэг багийн 18 хөлбөмбөгчний дотор 23-аас дээш насны гурван тоглогч байж болно гэж зөвшөөрчээ. Харин эмэгтэйчүүдийн шигшээ багуудын хувьд насны хязгаар тогтоогоогүй байна.  

    Лионель Месси Парисын Олимпод оролцохгүй