MSports logo
Парисыг зорих жүдочид батламжаа гарджээ
  • Т
    Төгсбаясгалан

    7 сарын 2

  • Парисыг зорих жүдочид батламжаа гарджээ

    “Парис-2024” наадамд Монголоос оролцох 33 тамирчны 10 нь жүдогийн тамирчид. Тэгвэл Парисын татамид дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх жүдочдод Монголын жүдо бөхийн холбооноос албан ёсоор батламжийг нь гардуулсан байна. Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл тамирчдад хүндэтгэл үзүүлж, батламж гардуулахдаа Олимпын наадамд амжилттай оролцож, медаль хүртэхийг ерөөжээ.

    Парисыг зорих жүдочид батламжаа гарджээ

    Энэ үеэр өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулагдсан жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчдад Олон улсын жүдо бөхийн холбооноос  илгээдэг улаан “BACK NUMBER”-ыг шинэхэн дэлхийн аварга Б.Баасанхүүд шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар гардуулав. Ингэснээр тэр Парисын татамид улаан “BACK NUMBER”-тай барилдахаар болсон байна. Парисын олимпод Монголын 10 тамирчин өрсөлдөхөөс гадна холимог багийн төрөлд хүчээ үзнэ.

    Та бүхэн Париссын олимпод ороцлох Жүдо бөхийн тамирчдын дэлрэгэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу. 

    cover
    cover
    cover
    cover