MSports logo
АНУ-ыг төлөөлөн 16 настай Квинси Уилсон Парисын олимпод уралдана
  • Т
    Төгсбаясгалан

    7 сарын 3

  • АНУ-ыг төлөөлөн 16 настай Квинси Уилсон Парисын олимпод уралдана

    Квинси Уилсон гэх 16 настай хүү АНУ-ыг төлөөлөн Парисын олимпод оролцохоор болжээ. Тэрбээр 4х400 метрийн багийн буухиа уралдаанд оролцох аж. Ийнхүү АНУ-ын түүхэнд олимпод оролцсон хамгийн залуу хөнгөн атлетикийн тамирчин болж байна. Түүнээс өмнө 1946 онд Жим Рюн, 2021 онд Эррион Найтон нар 17 насандаа олимпод оролцож байсан түүхтэй.

    Квинси Уилсон өөрийн инстаграм хуудаснаа "Бид олимпод явна" гэжээ.

    Албан ёсны мэдэгдэл хараахан гараагүй байгаа ч Уилсоны дасгалжуулагч Жо Лий ярихдаа "Өнгөрсөн Ням гаригт АНУ-ын хөнгөн атлетикийн холбооноос холбогдсон. Баяртай мэдээ дуулсныхаа дараа би Квинси руу ярьсан" гэжээ.

    Уилсон нь Мэрилэнд мужийн Баллис ахлах сургуульд суралцдаг бөгөөд 18 хүртэлх насны дэлхийн аваргын тэнхимийн болон гадаа талбайн 400 метрийн рекордыг эзэмшдэг гэнэ.

    АНУ-ыг төлөөлөн 16 настай Квинси Уилсон Парисын олимпод уралдана

    Квинси Уилсон 400 метрийн зайд 44.59 секунд гүйж, рекорд тогтоожээ.

    18 хүртэлх насны дэлхийн аваргад рекорд тогтоосныхоо дараа Уилсон "Хөнгөн атлетикаар хичээллэж эхэлснээсээ хойш үүн шиг аз жаргалтай байсангүй" гэжээ.

    Квинси Уилсон олимпын наадмын ганцаарчилсан төрлийн 400 метрийн сорилгод оролцсон ч зургадугаар байрт оржээ. Гэхдээ түүнийг багийн буухиа уралдаанд амжилт үзүүлнэ гэж АНУ-ын хөнгөн атлетикийн холбоо дүгнэсэн аж.

     

    АНУ-ыг төлөөлөн 16 настай Квинси Уилсон Парисын олимпод уралдана