MSports logo
Энэ оны анхны мажор тэмцээн эхлэхэд бэлэн боллоо
  • М
    Мөнхбаясгалан

    5 сарын 27

  • Энэ оны анхны мажор тэмцээн эхлэхэд бэлэн боллоо

    Цахим спортын хамгийн нөлөө бүхий, дэлхийн шилдэг баг, шилдэг тамирчид хуран цуглардаг, энэ жилийн эхний мажор тэмцээн эхлэхэд хэдхэн өдөр үлдээд байгаа билээ.

    Энэ оны анхны мажор тэмцээн эхлэхэд бэлэн боллоо

    IEM Cologne Major 2026 тэмцээнд Монгол улсын төлөөлөл The MongolZ баг оролцох бөгөөд тэд шууд гуравдугаар шатад урилгаар оролцож байгаа юм. 2025 оны эхний мажор тэмцээн болох BLAST.tv Austin Major 2025 тэмцээнд The MongolZ баг хоёрдугаар байранд орж өндөрлүүлж байсан бол тус оны хоёрдугаар хагаст зохиогдсон StarLadder Budapest Major 2025 тэмцээнд 5-8 -р байранд тэмцээнийг өндөрлүүлсэн юм.

    Энэ оны анхны мажор тэмцээн эхлэхэд бэлэн боллоо

    Нийт $1,170,000 долларын шагналын сантай уг тэмцээнд дэлхийн шилдэг 32 баг өрсөлдөхөөр байна.  Энэхүү тэмцээний явагдах зарчим гурван шаттай явагдах болно. Эхний шатад 16 баг хоорондоо хасагдах журмаар тоглож хожил байгуулсан найман баг дараагийн шат руу шалгарна. Харин хоёрдугаар шатад тэднийг найман баг хүлээж байх бөгөөд дахин хоорондоо тоглолт хийж дараагийн шат руу найман баг шалгарах болно. Сүүлийн гуравдугаар шатад урилгаар оролцож байгаа найман баг доод шатуудаас хожил байгуулж ирсэн найман багтай тоглох бөгөөд сүлийн шатад ялалт байгуулсан найман баг тэмцээний хасагдах шатад өрсөлдөх болно. 

    Энэ оны анхны мажор тэмцээн эхлэхэд бэлэн боллоо

    6-р сарын хоёрны өдөр эхлэх IEM Cologne Major 2026 тэмцээнд Монгол улсын The MongolZ баг 6-р сарын 11-ны өдрөөс тоглох болно. Сүүлд оролцсон CS Asia championship 2026 тэмцээнд The MongolZ баг 5-6 -р байранд тэмцээнийг өндөрлүүлсэн юм.

    Энэ оны анхны мажор тэмцээн эхлэхэд бэлэн боллоо

    Энэ оны эхэнд The MongolZ багтай нэгдээд байгаа cobrazera-ийн хувьд шинэ багтайгаа оролцож буй анхны мажор тэмцээн нь болж байна. Өмнө нь cobrazera буюу Анарбилэгийн хувьд The Huns багтайгаа StarLadder Budapest Major 2025 тэмцээнд оролцож байсан ч тэмцээнийг 12-14 -р байранд өндөрлүүлж байсан юм. Энэ удаа тэрээр илүү томоор энэ удаагийн мажор тэмцээнд оролцох болно.

    Энэ оны анхны мажор тэмцээн эхлэхэд бэлэн боллоо