MSports logo
Европын хөлбөмбөгийн топ 5 лигийн 2025/26 оны улирлын аваргууд тодорлоо
  • П
    Пүрэвлхагва

    5 сарын 27

  • Европын хөлбөмбөгийн топ 5 лигийн 2025/26 оны улирлын аваргууд тодорлоо

    2025/26 оны улиралд Европын хөлбөмбөгийн хувьд зүгээр нэг ээлжит улирал байсангүй. Энэ жил хуучин ноёрхлууд ганхаж, удаан хүлээсэн мөрөөдлүүд биелж, зарим клубүүдийн хувьд хар дарсан зүүд мэт өндөрлөсөн улирал байлаа.

    Английн Премьер лиг

    Европын хөлбөмбөгийн топ 5 лигийн 2025/26 оны улирлын аваргууд тодорлоо

    Английн Премьер лигт хамгийн том түүхийг Arsenal бичлээ. Олон жилийн турш премьер лигийн фаворит байсан тэд эцэст нь 22 жилийн дараа Английн аваргын цомыг өргөв. Микель Артета багаа удирдан маш тогтвортой тоглож, улирлын турш Manchester City-тэй ширүүн өрсөлдсөний эцэст фенүүдийнхээ хүслийг биелүүлсэн юм. 

    Европын хөлбөмбөгийн топ 5 лигийн 2025/26 оны улирлын аваргууд тодорлоо

    Нөгөө талд Manchester City энэ улиралд ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн ч аварга болж чадсангүй. Хэдийгээр улирлын сүүл хүртэл ширүүн өрсөлдсөн ч өмнөх жилүүд шиг аймшигтай доминант харагдсангүй. Liverpool ч мөн адил хэлбэлзэлтэй тоглолтоосоо болж аваргын өрсөлдөөнөөс эрт хасагдсан. Харин хамгийн том уналтуудын нэг нь West Ham байлаа. Хэдхэн жилийн өмнө Европын тэмцээнд шуугиулж явсан баг ийнхүү Championship лиг рүү унасан нь олон хүнийг гайхшируулав.

    Испанийн Ла Лиг

    Европын хөлбөмбөгийн топ 5 лигийн 2025/26 оны улирлын аваргууд тодорлоо

    Испанид харин Barcelona дахин хүчээ мэдрүүлэв. Ханси Фликийн удирдлага дор баг илүү хурдтай, зоригтой тоглолт үзүүлж, залуу одууд нь жинхэнэ утгаараа тэсэрсэн улирал болов. Ялангуяа Lamine Yamal-ын тоглолт дэлхий нийтийн анхаарлыг дахин татлаа. 18 настай тоглогч том тоглолтуудад хүртэл айдасгүй тоглож, Barcelona-гийн довтолгооны гол хүн гэдгээ харуулж, энэ улиралд 16 гоол оруулж, 11 гоолын дамжуулалт бүртгүүлж чадлаа. Real Madrid урьдын адил өрсөлдсөн ч тогтворгүй байдал нь тэднийг аваргаас холдуулсан.

    Европын хөлбөмбөгийн топ 5 лигийн 2025/26 оны улирлын аваргууд тодорлоо

    Харин доод хэсэгт Girona-ийн уналт хамгийн том шок болов. Хоёрхон жилийн өмнө Аваргуудын лигт өрсөлдөж явсан баг ийнхүү Segunda División руу унана гэж хэн ч төсөөлөөгүй. Real Oviedo эргэн ирсэн эхний улиралдаа шууд унаж, Mallorca ч улирлын төгсгөлд амь гарч чадалгүй доошиллоо.

    Италийн Сери А лиг

    Европын хөлбөмбөгийн топ 5 лигийн 2025/26 оны улирлын аваргууд тодорлоо

    Италид Inter Milan дахин Скудеттогоо авлаа. Serie A сүүлийн жилүүдэд маш өрсөлдөөнтэй болсон ч Интер хамгийн хүйтэн цустай баг хэвээр байж чадсан юм. Lautaro Martínez ахлагчийн хувиар багийг чирч, Inter клубийн хамгаалалт нь ч өмнөх шигээ хатуу байлаа. Гэхдээ Италийн хамгийн том сенсац бол Como байв. Хэдхэн жилийн өмнө Serie D-д явж байсан клуб Champions League-ийн эрх авна гэж улирал эхлэхэд хэн ч төсөөлөөгүй. Харин AC Milan-ын хувьд бүх зүйл эсрэгээрээ өрнөж, тэд Европа лигт өрсөлдөхөөр боллоо. Доош унасан багуудын хувьд Cremonese улирлын сүүлч хүртэл тэмцсэн ч аварч чадсангүй. Verona ч мөн хамгаалалт дээрх асуудлаасаа болж унасан бол Pisa Serie A-д удаан тогтож чадалгүй буцаад Serie B рүү явлаа.

    Германы Бундеслиг

    Европын хөлбөмбөгийн топ 5 лигийн 2025/26 оны улирлын аваргууд тодорлоо

    Германд Bayern Munich дахин аваргаа авч, Harry Kane 36 гоол оруулж, Michael Olise 20 гоолын дамжуулалт өгч гайхалтай улирлыг үдлээ. Borussia Dortmund, RedBull Leipzig, VfB Stuttgart багууд ирэх улиралд аваргуудын лигт өрсөлдөхөөр боллоо.

    Европын хөлбөмбөгийн топ 5 лигийн 2025/26 оны улирлын аваргууд тодорлоо

    Харин Heidenheim, St.Pauli багууд шууд Bundesliga 2-луу унахаар болсон бол Wolfsburg клуб лигтээ үлдэх эрхийн төлөө Bundesliga 2-ийн 3-р байрт шалгарсан Paderborn 07 клубтэй тоглож, нийлбэр дүн 1:2 харьцаатайгаар Paderborn 07 клуб хожиж, ирэх улиралд Бундеслигт өрсөлдөхөөр боллоо.

    Францын Лиг 1

    Европын хөлбөмбөгийн топ 5 лигийн 2025/26 оны улирлын аваргууд тодорлоо

    PSG улирлын төгсгөлд туршлагаараа аварга болж чадлаа. Том тоглолтууд дээр тайван байж чадсан нь тэднийг дахин аварга болгосон юм. Гэхдээ энэ удаагийн түрүү өмнөх шигээ илт илүүрхэж авсангүй. Lens маш сайн өрсөлдөөнийг үзүүлж, бүр аваргын шийдвэрлэх тоглолт хүртэл PSG-тэй мөр зэрэгцэн очсон нь Францын хөлбөмбөгт шинэ өнгө нэмсэн улирал болов.

    Европын хөлбөмбөгийн топ 5 лигийн 2025/26 оны улирлын аваргууд тодорлоо

    Харин доод хэсэгт Nantes түүхтэй клуб гэдгээ аварч чадалгүй Ligue 2 руу унасан бол Metz улирлын турш хангалттай оноо цуглуулж чадсангүй. Харин Nice-ийн уналт бол жинхэнэ шок байлаа. Улирал эхлэхэд Европын эрх ярьж байсан баг хэдхэн сарын дотор бүрэн нурж, хамгаалалт нь задран, тоглолт нь ямар ч итгэлгүй болж эцэстээ унах бүсэд орж, дараа улиралд лигтээ үлдэх эрхийн төлөө AS Saint-Étienne клубийн эсрэг тоглохоор болсон бөгөөд хоёр клубийн эхний тоглолт 0:0 харьцаатайгаар тэнцсэн бөгөөд хариу тоглолт 05-р сарын 30-нд 02:45 цагаас "Allianz Riviera" цэнгэлдэхэд явагдана.