Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Польш улсын нийслэл Варшав хотноо 6-р сарын 1-7 ний өдрүүдэд зохиогдох гэж байна.
Тус тэмцээнд манай Монгол улсын эрэгтэй шигшээ баг зургаа дахь удаагаа оролцох гэж байна. Манай шигшээ баг 2018 онд Чехт болсон ДАШТ-д анх удаа оролцохдоо шигшээ 8-д үлдсэн нь хамгийн өндөр амжилт болж байжээ. Энэ удаагийн ДАШТ-ий эрэгтэй төрөлд нийт шилдэг 20 орны баг тамирчид дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Монгол улсын эрэгтэй шигшээ багийн хувьд тэмцээний B хэсэгт АНУ, Латви, Чех, тэмцээнийг зохион байгуулагч Польш улсын багуудтай учраа таарчээ.
Монголын эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн:





