MSports logo
ААШТ-ий пара таеквондогийн төрөлд Монгол улсын хоёр тамирчин алтан медаль хүртлээ
  • М
    Мөнхбаясгалан

    5 сарын 27

  • ААШТ-ий пара таеквондогийн төрөлд Монгол улсын хоёр тамирчин алтан медаль хүртлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор олимпын таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотын "М Банк арена"-д болж өндөрлөлөө.

    ААШТ-ий пара таеквондогийн төрөлд Монгол улсын хоёр тамирчин алтан медаль хүртлээ

    Пара таеквондогийн эрэгтэйчүүдийн К44 ангиллын 63 кг-ын жинд "Парис-2024" паралимпын наадмын мөнгөн медальт, Дэлхий болон Азийн удаагийн аварга, гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ түрүүллээ. Тэрбээр финалд ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Ираны тамирчин Садегианпур Саидыг 2.0-ээр ялж эх нутагтаа төрийн дууллаа эгшиглүүлж, шар тивийн 6 дахь алтан медалиа гардав. Түүний хувьд ААШТ-ий хүрээнд дөрвөн тулаан хийхдээ бүх өрсөлдөгчөө илт давуу ялсан юм.

    ААШТ-ий пара таеквондогийн төрөлд Монгол улсын хоёр тамирчин алтан медаль хүртлээ

    Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Монголын гол найдваруудын нэг "Парис-2024" паралимпын наадмын аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлж, алтан соёмбот далбаагаа хамгийн өндөрт мандуулав. Манай тамирчин  аваргын төлөөх тулаанд Узбекстаны Рустамова Кароматойг 2:1-ээр ялж, эх орондоо Азийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртлээ.

    ААШТ-ий пара таеквондогийн төрөлд Монгол улсын хоёр тамирчин алтан медаль хүртлээ

    Манай улсад анх удаа зохион байгуулсан ААШТ-ээс манай тамирчид пүмсэ төрөлд хоёр хүрэл, пара таеквондогийн төрөлд хоёр алтан медаль хүртээд байна.

    ААШТ-ий пара таеквондогийн төрөлд Монгол улсын хоёр тамирчин алтан медаль хүртлээ

    Гэрэл зургийг: Mongolian Taekwondo Federation