NBA-ийн 2023-24 оны улирлын 13 дахь долоо хоногийн шилдэг тоглогчоор Финикс Санс багийн довтлогч Кевин Дурант, Филаделфиа 76ерс багийн төвийн тоглогч Жоел Эмбийд нар тодорлоо. Финикс Санс өнгөрсөн долоо хоногт гурван тоглолт хийсэн ба бүх өрсөлдөгчдөө буулган авсан байна. Тэд сүүлийн 10 тоглолтынхоо 7-д нь ялалт байгуулсан ба 25-18 амжилттайгаар бүсийнхээ 5-р байранд жагсаж байна. Сүүлийн долоо хоногт Кэвин Дурант онцгой байж 31 оноо, 6.3 самбар, 2.3 хаалт дундажлахаас гадна дундын зайнаас 60%-тай довтолж, алсын зайнаас 47.8%-тай шидэж байна. Түүний замналын 32 дахь удаагийн долоо хоногийн шилдэг тоглогч болж буй нь бөгөөд лигийн бүх цаг үед гуравт орох үзүүлэлт юм.
Долоо хоногийн шилдэг тоглогчдоор Кэвин Дурант, Жоел Эмбийд нар нэрлэгдлээ
Ө
Өсөхбаяр
1 сарын 24


Саяхан 70 оноо авч, лигийг шуугиулсан Жоел Эмбийд энэ долоо хоногийн шилдгээр тодрох нь аргагүй. Бүр MVP-ийн өрсөлдөөнд ч дээгүүр байр эзэлж яваа. Филаделфиа 76ерс сүүлийн дөрвөн тоглолтдоо нэг ч хожигдоогүй амжилттай яваа ба тэд өнгөрсөн жилийн аваргуудыг буулгаж авснаар том мэдэгдэл хийсэн. 29-13 амжилттайгаар Дорнод бүсийнхээ гуравдугаар байрт бичигдэж буй тэд сүүлийн 10 тоглолтынхоо 7-д нь ялалт байгуулжээ. Жоел Эмбийд сүүлийн долоо хоногт 37.8 оноо, 8.5 самбар, 5 оновчтой дамжуулалт дунджилж, 54.5%-ын довтолгооны гүйцэтгэлтэй довтолсон байна.