MSports logo
Б.Энх-Оргил энэ бямба гарагт холимог тулааны ээлжит тулаанаа хийнэ
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 5

  • Б.Энх-Оргил энэ бямба гарагт холимог тулааны ээлжит тулаанаа хийнэ

    Монголын холимог тулааны тамирчин Баатархүүгийн Энх-Оргил One Championship-ын ээлжит тулаанаа хийнэ. Гуравдугаар сарын 08-нд болох ONE Fight Knight тулаанд Филлипины тулаанч Жереми Пакативтай орон нутгийн цагаар 20:00 цагаас тулалдана. ONE Championship нь Азийн томоохон тулааны холбоо бөгөөд Б.Энх-Оргил нь 2023 оноос мэргэжлийн тулаанаа хийж эхэлсэн юм.

    Б.Энх-Оргил энэ бямба гарагт холимог тулааны ээлжит тулаанаа хийнэ

    Б.Энх-Оргил One Championship-ын рингэнд нийт 6 тулаан хийсэн ба 5 ялж, 1 ялагдал амссан. Түүнтэй энэ бямба гарагт тулалдах тулаанч Жереми Пакатив нь 28 настай MMA-ын тайзанд 4 тулаан хийхдээ 3 ялж, 1 ялагдсан өсөж яваа тамирчин юм.