MSports logo
Спорт бооцоо буюу бет - мөрийтэй тоглоом 2-ын ялгаа юу бэ?
  • Д
    Дөлгөөн

    3 сарын 4

  • Спорт бооцоо буюу бет - мөрийтэй тоглоом 2-ын ялгаа юу бэ?

    МУ-ын хууль тогтоомжоор мөрийтэй тоглоомыг хориглосон байдаг. Харин сугалаа, спорт бооцоог хуулиар хориглоогүй /МУ-д зөвшөөрөлтэйгөөр спорт бооцооны платформ ажиллаж байсан, одоо ч зөвшөөрлийн хугацаа дуусаагүй/.

    Наадмын бөхийн таавар, спортын томоохон тэмцээн уралдааны үеэр энд тэндгүй байдаг тааврууд спорт бооцооны нэг хэлбэр.

    Бид яагаад хуулиар хориглоогүй зүйлтэйгээ тэмцээд байна бэ? Харин МУ-д үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй болохоор тэмцээд байна уу?

    Тэгвэл яагаад хүмүүс амьдралаа алдаад байгааг гол сэдэв болгож асуудлыг хөндөж байна бэ? Дотоодод спорт бооцооны зөвшөөрөлтэй компани байгаа, дотооддоо спорт бооцоо тавихаар донтохгүй гэж үү? Амьдарлаа алдахгүй гэж үү?

    Дэлхийн бүх л улс орон зөвшөөрсөн, үүнийгээ дагаад спорт хөгжиж, спорт сонирхогч нартаа Спорт бооцооны талаар таниулж, эрсдэлийг ойлгуулж, улам бүр донтох, их хэмжээний мөнгө алдахаас сэргийлэх ажлуудыг ч хийдэг, хяналт тавьж, татвар хураамжаа ч авдаг.

    Одоо бид бүхний үздэг FIBA, NBA, esports-ын өүх тэмцээн, томоохон клуб, багууд, лигүүд бараг бүгдэнд нь спорт бооцооны компаниуд хамтран ажиллаж ивээн тэтгэж, сурталчилгаагаа байршуулж байна.

    Саяхан болсон Монгол vs Гуамын Азийн аваргын урьдчилсан шатны тэмцээний спонсор, хамтран ажиллагч нь спорт бооцооны компани байсан, сурталчилгаа нь гарч л байсан, тэглээ гээд Манай улс FIBA-аас гарах уу? Эсвэл шууд дамжуулалт үзэхийг хориглох уу?

    Мөрийтэй тоглоом бол хуулиар хорьсон учир нь луйвар, залилан хийх боломжтой гэж үздэг учраас, харин спорт бооцоо бол бидний дунд байсаар ирсэн одоо ч хуулиар хориглоогүй зүйл.

    Хуулийн зохицуулалтаа хийж, татвар хураамжаа аваад, иргэддээ хор уршигийн таниулах ажлаа хамтраад хийвэл дээр биш үү?

    Спорт сонирхогчид бол спорт бооцоог судалгаа, анализ дээр үндэслэн, эсвэл дэмждэг багаа сонирхолтой байдлаар дэмжих гэж бооцоо тавьдаг, харин хамгийн их оддс дээр учир утгагүй бооцоо тавьдаг хүмүүс бол донтсон хүмүүс байдаг байх. Тиймээс хор уршигийн талаар, спорт бооцоо гэж юу болох талаас нь таниулах нь зөв үү?

    Таны бодол?