MSports logo
The MongolZ багийн оролцох дараагийн тэмцээн IEM Chengdu 2025
  • М
    Мөнхбаясгалан

    10 сарын 20

  • The MongolZ багийн оролцох дараагийн тэмцээн IEM Chengdu 2025

    ESL-ийн зохион байгуулдаг Intel Extreme Masters (IEM) цувралуудын нэг IEM Chengdu 2025 тэмцээн 11-р сарын гуравны өдрөөс БНХАУ-ын Ченду хотод эхлэх гэж байна. Thunderpick World Championship 2025 тэмцээнд гуравдугаар байранд орж өндөрлүүлсэн The MongolZ баг энэхүү тэмцээнд оролцох юм. 

    The MongolZ багийн оролцох дараагийн тэмцээн IEM Chengdu 2025

    Нийт 1 сая амм долларын шагналын сантай IEM Chengdu 2025 тэмцээнд 16 баг оролцож байгаа бөгөөд хоёр хэсэгт найм наймаар хуваагдан тойргоор тоглолт хийх юм. Тойргоор тоглолт хийсний дараа групп болгоноос хамгийн их хожил байгуулсан гурав гурван баг дараагийн шат Плэй-оффд өрсөлдөнө. Энэ удаагийн IEM цуврал 2020 оноос хойш БНХАУ-ийн Ченду хотод ахин зохиогдох болсон нь онцлог болж байна. Мөн эх нутагт нь зохиогдож байгаа тэмцээнд Tyloo баг оролцохоор болсон юм.

    The MongolZ багийн оролцох дараагийн тэмцээн IEM Chengdu 2025

    The MongolZ багийн тоглогч mzinho Thunderpick World Championship 2025 тэмцээний дараагаар ярилцлага өгөхдөө “ Сүүлийн үед бидний гаргаж, үзүүлж байгаа амжилтууд та бүгдэд таалагдахгүй байх шиг байна. Бид ч мөн адил энэ бүгдийг мэдэж байгаа. Тэмцээнээс тэмцээний хооронд, нислэгээс нислэгийн хооронд шахуу цагийн хуваарьтай байсан болохоор бидний амралт, бэлтгэл төдийлөн сайн хангагдахгүй байх шиг байна. Дараа дараагийн тэмцээнүүдэд илүү сайн өрсөлдөх болно.” хэмээн хэлсэн юм. Тиймээс хожил хожигдолтой нь цуг дэмжээрэй хэмээн хүсэж байна. IEM Chengdu 2025 тэмцээн энэ удаа манай хөрш улс БНХАУ-д зохиогдох болсон нь The MongolZ багийн хувьд бэлтгэл, амралт, цагийн хувиар зэргээр маш боломжит нөхцөл байдлыг бий болгож байгаа юм.

    The MongolZ багийн оролцох дараагийн тэмцээн IEM Chengdu 2025