MSports logo
The Mongolz TPWC 2025 тэмцээнд гуравдугаар байрт шалгарлаа
  • П
    Пүрэвлхагва

    10 сарын 20

  • The Mongolz TPWC 2025 тэмцээнд гуравдугаар байрт шалгарлаа

    The Mongolz баг Thunderpick World Championship 2025 тэмцээнд аваргаа хамгаалан оролцож, гуравдугаар байрт шалгаран, $28.000 шагнал хүртлээ. Манай баг Thunderpick World Championship 2025 тэмцээний “А” хэсгээс хоёрдугаар байраар шалгарч, хагас шигшээд NAVI багт 1:2 харьцаатай хожигдов. 

    The Mongolz TPWC 2025 тэмцээнд гуравдугаар байрт шалгарлаа

    Thunderpick World Championship 2025 тэмцээний гуравдугаар байрны төлөө Туркийн Aurora Gaming багийн эсрэг тоглож, эхний мапд хожигдсон ч хоёр, гуравдугаар мапд гайхалтай эргэн ирэлт хийж хожиж чадсанаар тэмцээний гуравдугаар байрт шалгарч чадлаа. Тус тоглолтод 1xbet-ийн албан ёсны хамтрагч The Mongolz багаас Senzu гурван мапийн турш гайхалтай тоглолтыг үзүүлж, 79 килл хийж бүх тоглогчдыг тэргүүллээ. Манай The Mongolz багийн дараагийн оролцох тэмцээн БНХАУ-ын Ченду хотноо зохион байгуулагдах IEM Chengdu 2025 тэмцээн байх юм.