ОХУ-ын Бүгд Найрамдах Якутск хотноо зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 07-ны хооронд зохион байгуулагдаж буй "Азийн хүүхдүүд" олон улсын VIII наадмын 24 спортын төрөлд 39 орны 2000 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, оюун ухаанаа сорин өрсөлдөж байгаа билээ.
Монголын модон барилдааны спортын холбооны баг 5 тамирчин, 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй оролцож:
-50 кг жинд Н. Дагвадорж /Хүрэл медаль/
-80 кг жинд Ё. Өсөх-ирээдүй /Хүрэл медаль/ тус тус хүртлээ.
Монгол улсаас анх удаа Азийн хүүхдүүд олон улсын спортын VIII их аадмын ерөнхий шүүгчийн албанд Сайнбаярын Тэлмэн ажилласан бол талбайн шүүгчдээр Бумбатын Даариймаа, улсын шүүгч Төмөрбаатарын Галцэцэг нар ажиллаж, нэр төртэй албан үүргээ гүйцэтгэлээ.