MSports logo
Полж Жорж Филадельфиа 76ерс багтай дөрвөн жилийн 212 сая долларын гэрээ байгуулжээ
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 1

  • Полж Жорж Филадельфиа 76ерс багтай дөрвөн жилийн 212 сая долларын гэрээ байгуулжээ

    Энэ зун чөлөөт агент болсон супер од Пол Жорж Филадельфи 76 багтай дөрвөн жилийн макс гэрээ буюу 212 сая долларын гэрээ байгуулахаар тохиролцжээ. Ийнхүү 9 удаагийн бүх од Пол Жорж 2023 оны MVP Жоэл Эмбийд болон өнгөрсөн жил бүх од болсон Тайрис Макси нартай хамтран NBA-ийн аваргын цомын төлөө ирэх жил дайрахаар болжээ. Өнөөдөр Пол Жорж болон түүний төлөөлөгч Аарон Минц, Филадельфиа 76ерс багийн эзэн Жош Харрис, болон сагсан бөмбөгийн үйл ажиллагааны ерөнхийлөгч Дэрил Мори, ерөнхий менежер Элтон Брэнд, Сиксерсийн домог Жулиус Эрвинг нар уулзалт хийж, Пол Жоржтой хэлэлцээрт хүрчээ. 

    Эмбийд, Макси, Жорж нар өнгөрсөн улиралд бүх оддын тоглолтод оролцсон ба NBA-ийн ирэх жилүүдийн хамгийн том их гурвалуудын нэг болон бүрдлээ. Өдгөө 64 настай, есөн удаагийн Бүх оддын тоглогч Жорж сүүлийн таван жил Лос Анжелес Клипперс багт элит бүрэлдэхүүнд багтаж байсан ч харамсалтай нь амжилт үзүүлж чадаагүй билээ. Лос Анжелес Клипперс багийн төлөө 263 тоглолтод оролцохдоо 23 оноо, 6 самбар, 4.5 оновчтой дамжуулалт, 1.5 бөмбөг таслалт дунджилсан байна. 

    Полж Жорж Филадельфиа 76ерс багтай дөрвөн жилийн 212 сая долларын гэрээ байгуулжээ