Мемфис Гриззлес багт энэ жил нэгдсэн Канад гаралтай төвийн тоглогч Зак Эди 2024 оны Парисын Олимпод Канадын шигшээ багийн бүрэлдэхүүнээс нэрээ татжээ. NBA-ийн замналдаа анхаарлаа хандуулахаар шийдсэн тэрбээр Олимп болон өөр олон улсын тэмцээнд оролцохгүй гэдгээ өчигдөр зарласан байна. Мемфис баг Пурдю их сургуулийн төвийн тоглогч Зах Эддиг драфтын 9 дэх сонгонлтоор авсан ба тэрбээр "The Associated Press" агентлагийн шилдэг эрэгтэй сагсан бөмбөгчний шагналыг хоёр жил дараалан авсан анхны тоглогч болсон удаатай.
Зак Эдди "Парисын наадамд улсаа төлөөлөн оролцохгүй байх нь хэцүү шийдвэр байлаа. NBA-д орохын тулд тасралтгүй бэлтгэл сургуулилтаа хийж байсан. Одоо Мемфис Гриззлес багт драфтаар орсон тул чадах бүхий л зүйлээ багийнхаа төлөө хийх болно. Энэ олимпоор миний сэтгэл зүрх Канадын шигшээ багтай үргэлж хамт байх болно" хэмээн мэдэгджээ.