MSports logo
Дэрэн клубийн Э.Молор, Б.Хүслэн нар "пушкаш академ"-ийг зорино
  • Б
    Бэлгүүн

    9 сарын 15

  • Дэрэн клубийн Э.Молор, Б.Хүслэн нар "пушкаш академ"-ийг зорино

    МХБХ 2016 оноос хойш Унгарын Пушкаш хөлбөмбөгийн академитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, жил бүр өсөх ирээдүйтэй шилдэг тоглогчдыг сонгон суралцуулсаар байгаа юм. Энэ жил Пушкаш академийг зорих тамирчдаар Дэрэн клубийн хамгаалагч Э.Молор болон хаалгач Б.Хүслэн нар сонгогдлоо. 2016-2023 оны хооронд Монголын 14 тамирчин Пушкаш академид суралцсан билээ. Унгарын академийн зүгээс хамгаалагч, хаалгач суралцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг МХБХ-ны удирдлагууд өнөөдөр онцолж байв. Мөн онцлоход Пушкаш академид Монголоос суралцах анхны хаалгачаар Б.Хүслэн сонгогдлоо. Б. Хүслэн 2015 оноос хойш Дэрэн клубт, улсын аваргад гурван удаа түрүүлсэн. 16 хүртэлх насны хөвгүүдийн лигийн тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, 19 хүртэлх насны улсын аваргын мөнгөн медаль, 12 насны улсын аваргын мөнгөн медальт. Португальд болсон IBER cup тэмцээнд Дэрэн клубийн өсвөрийн багийн хамтаар тоглож байсан. Хан-Уул дүүргийн 75-р сургуулийн 11-р ангийн сурагч юм. Харин хамгаалагч Э.Молор 2015 оноос хойш Дэрэн клубт хамрагдаж, 2019 онд Готе капт U12 мөнгөн медаль, өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд жил бүр амжилттай оролцож, алт мөнгөн медалиудыг хүртсэн. Зүүн Азийн залуучуудын наадамд залуучуудын шигшээ багт сонгогдон тоглосон. Өсвөрийн зохион бүтээгчдийн Ахлах сургуульд суралцаж байсан бөгөөд энэ жил 11-р ангийн сурагч.

    Өнөөдөр МХБХ Э.Молор, Б.Хүслэн нартай уулзаж, гэрээ байгууллаа. Гэрээ байгуулах уулзалтад хоёр тамирчны эцэг, эх хүрэлцэн ирж оролцлоо. Манай тамирчид Унгарыг 09/17-ны ням гарагт зорино. 

    2016 оноос хойш Пушкаш академид суралцсан тамирчид: 

    - Г.Ганбаяр 

    - Д.Тэмүүлэн 

    - О.Хантэнгэр

    - Б.Амгаланбат 

    - П.Ууганбаяр 

    - А.Дөлгөөн 

    - Б.Ган-Эрдэнэ 

    - Ж.Эрдэнэзолбоо

    - Э.Саруулбуян

    - Г.Буяннэмэх 

    - Х.Чингүүн 

    - Г.Дөлгөөн

    - Г.Оюунбадрах

    - Н.Ананд