Голден Стэйт Уарриорс баг улирлын эхлэлийг маш сайн тавьж 12-3 гэсэн амжилттайгаар бүр Өрнөд бүсээ тэргүүлж байсан нь саяхан. Бүгд Керрийг магтан сайшааж багийнхаа бүх 15 тоглогчдыг ашиглаж, бүгдэд нь ижил тэгш хэмжээний минутыг хуваарилж балансыг маш сайн олж байсантай холбоотой гэж тайлбарлаж байсан.
Гэвч тэд сүүлийн 4 тоглолтдоо дараалан хожигдож бүсийнхээ дөрөвдүгээр байр луу ухарсан ба энэ амжилт нь энэ 12-р сард улам ч доошлох магадлалтай байгаа нь тэдний хуваариас тодорхой харагдаж байна. Нийт 12 тоглолт хийх ба тэдгээр 12 баг нь бүгд плейоффын төлөөх байранд яваа багууд байна.