Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг жингийн дэлхийн шилдэг тамирчин олимпын хошой аварга, дэлхийн 3 удаагийн аварга Оно Шохей нэгэн ярилцлагадаа:
Сэтгүүлч: Та яагаад ялалт байгуулсныхаа дараа сэтгэл хөдлөлөө гаргадаггүй бэ?
Оно Шохей: Миний урдаас ялагдсан тамирчин хараад зогсож байгаа, түүнд ямар хэцүү байгааг би мэддэг хэмээн ярилцлага өгсөн байдаг.
Оно Шохей аварга олон улсын тэмцээнд төдийлөн олон ялагдаж байгаагүй /101 ялж 10 ялагдсан/. 10 удаа ялагдахдаа 3 удаа л цэвэр ялагдаж байсны нэг нь ид үедээ буюу 2013 оны Парисын их дуулгад МУГТ, Хөдөлмөрийн баатар Хашбаатарын Цагаанбаатарт ялагдаж байсан юм.
Холбоос бичлэгийг эндээс үзнэ үү . https://www.youtube.com/watch?v=vRwlnBA2KDE.