MSports logo
ПАРИС 2024: 07-р сарын 28-нд өрсөлдсөн манай тамирчид ямар амжилт үзүүлсэн бэ?
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 28

  • ПАРИС 2024: 07-р сарын 28-нд өрсөлдсөн манай тамирчид ямар амжилт үзүүлсэн бэ?

    Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг зуны олимпын наадам Парис хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдөр Жүдо бөхийн төрлөөр ОУХМ Б.Баасанхүү мөнгөн медаль хүртэж, Монгол түмний магнайг тэнийлгэсэн. Тэгвэл 07-р сарын 28-ны өдөр буюу хоёр дахь өдөр спортын дөрвөн төрөлд 7 тамирчин хурд хүч, авхаалж самбаа, цэц мэргэнээ сорин өрсөлдлөө. 

    БУУДЛАГА 

    ОУХМ О.Есүгэн 

    ПАРИС 2024: 07-р сарын 28-нд өрсөлдсөн манай тамирчид ямар амжилт үзүүлсэн бэ?

    ОУХМ О.Есүгэн 10м хийн урт бууны дасгалд 18-р байр эзэллээ

    Хоёр дахь олимпын наадамдаа оролцож буй ОУХМ О.Есүгэн 10м хийн урт бууны дасгалд дэлхийн шилдэг 43 тамирчинтай өрсөлдөж, 627.6 оноотойгоор 18-р байранд шалгарлаа. Токиогийн олимпод тус төрөлд өрсөлдөхдөө 624.0 оноотойгоор 24-р байр эзэлж байсан амжилтаа ахиулж чаджээ. Түүний төрөлд БНСУ-ын тамирчин 634.5 оноотойгоор нэгдүгээр байраар шалгарсан ба тус оноо нь хэсгийн шатны өрсөлдөөний Олимпын цоо шинэ рекордыг тогтоосон байна. Тэмцээний финалын шатанд Норвеги, Швейцарь, БНХАУ, Энэтхэг, Казакстан, АНУ, Франц зэрэг улсуудын тамирчид шалгарсан байна. Маргааш тус төрлийн медалийн эзэд тодрох юм. 

    ОУХМ Э.Даваахүү 

    ПАРИС 2024: 07-р сарын 28-нд өрсөлдсөн манай тамирчид ямар амжилт үзүүлсэн бэ?

    10м хийн гар бууны дасгалд наймдугаар байранд шалгарсан түүхэн амжилт үзүүлэв

    Буудлага спортын 10м-ын хийн гар бууны дасгалд өрсөлдсөн ОУХМ Э.Даваахүү өчигдөр 578 оноотойгоор 7-р байранд жагсаж, улмаар финалын шатанд шалгарсан. Өнөөдөр 15:30 цагаас тус төрлийн медалийн төлөөх өрсөлдөөн үргэлжилсэн. Хоёр дахь олимпын наадамдаа оролцож буй ОУХМ Э.Даваахүү финалын шатанд 115.7 оноотойгоор 8-р байранд шалгарч тэмцээнээ өндөрлүүллээ. Буудлага спортын түүхэнд Олимпын наадамд финалын шатанд шалгарч, медалийн төлөөл өрсөлдсөн шинэ хуудсыг бичлээ. Тус төрөлд БНХАУ-ын тамирчин Xie Yu алтан медаль, Италийн тамирчин MALDINI Federico Nilo мөнгөн медаль, мөн Италийн тамирчин MONNA Paolo хүрэл медаль хүртлээ. Түүний дараагийн төрөл болох 25м хийн гар бууны дасгал 08-р сарын 04-ны 19:00 цагаас эхлэх хуваарьтай байна. 

    ОУХМ Б.Баяраа

    ПАРИС 2024: 07-р сарын 28-нд өрсөлдсөн манай тамирчид ямар амжилт үзүүлсэн бэ?

    Өнөөдөр эрэгтэйчүүдийн 10 метр хийн урт бууны төрөлд оролцож буй ОУХМ Н.Баяраа 17:15 цагаас цэц мэргэнээ сорилоо. Дэлхийн шилдэг 49 орны тамирчидтай өрсөлдөж, 627.0 оноотойгоор 29-р байр эзэлжээ. 

    БОКС

    ОУХМ О.Есүгэн

    ПАРИС 2024: 07-р сарын 28-нд өрсөлдсөн манай тамирчид ямар амжилт үзүүлсэн бэ?

    ОУХМ О.Есүгэн Колумбын хүчтэй тамирчинтай учраа таарч 5:0 харьцаатай ялагдал хүлээлээ

    О.Есүгэний хувьд анхны олимпын наадам нь байсан бол өрсөлдөгч Колумбын тамирчин өдгөө 35 настай Velencia Victoria Ingrit Lorena нь 2016 оны Риогийн олимпын хүрэл медаль, Токиогийн олимпод оролцохдоо шагналт 5-р байрын эзэн. Мөн 2023 оны Пан Америкийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртэж байсан туршлагатай тамирчин байлаа. 

    УСАНД СЭЛЭЛТ

    ОУХМ Б.Энххүслэн

    ПАРИС 2024: 07-р сарын 28-нд өрсөлдсөн манай тамирчид ямар амжилт үзүүлсэн бэ?

    Олимпын наадамд албан ёсоор эрхээ авч оролцон түүх бүтээж буй ОУХМ Б.Энххүслэн 200м-ын чөлөөт сэлэлтийн уралдааны хоёр дахь гараанд уралдан 6-р байранд орлоо. Парисын олимпод усан спортын хоёр төрөлд төрсөн эгч дүү 2 оролцож байгаагаараа онцлог. Эгч дүүсийн эгч ОУХМ Б.Энххүслэн олон улсын шилдгүүдтэй өрсөлдлөө. Тэрбээр 200м чөлөөт сэлэлтийн төрөлд хоёр дахь гараанд гарч уралдан 1:59.94 амжилттайгаар 18-р байранд орлоо. Тус амжилт нь Монгол улсын цоо шинэ Рекорд амжилт болон шинээр бичигдлээ. 

    ЖҮДО

    ОУХМ Л.Сосорбарам

    ПАРИС 2024: 07-р сарын 28-нд өрсөлдсөн манай тамирчид ямар амжилт үзүүлсэн бэ?

    Өчигдөрхөн Парисын олимпын анхны медаль хүртсэн төрөл Жүдо бөхийн төрөл өнөөдөр эрэгтэй эмэгтэй хоёр жинд үргэлжлэн явагдлаа. Эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Залуучуудын дэлхийн аварга, залуучуудын олимпын наадмын мөнгөн медальт ОУХМ Л.Сосорбарам D хэсэгт Испанийн бөх Торо Солер Арианег ялж шигшээ 16-д шалгарсан. Улмаар шөвгийн наймд шалгарах эрхийн төлөө Унгарын тамирчин Папп Рекатай барилдаж, эцсийн мөчид шүүгчийн торгуулиар ялагдал хүлээлээ. Өмнө нь Папп Ректай 2023 оны Токиогийн Гранд Сламд учраа таарч барилдан Иппон үнэлгээгээр ялж, хүрэл медаль хүртэж байсан билээ. Ийнхүү ОУХМ Л.Сосорбарамын хувьд Парисын наадам өндөрлөж байна.

    МУГТ ОУХМ Ё.Басхүү

    ПАРИС 2024: 07-р сарын 28-нд өрсөлдсөн манай тамирчид ямар амжилт үзүүлсэн бэ?

    Парисын наадмын Жүдо бөхийн төрлийн -66 кг-ын барилдаанд МУГТ, ОУХМ Ё.Басхүү эхний шатандаа хийлсэн бол шигшээ 16-д Украйны жүдоч, 2024 оны Австрийн Гран При-д хүрэл медальт Богдан Иадовыг даралтаар цэвэр ялж, шөвгийн наймд шалгарав. Улмаар бүсийн аваргын төлөө Бразилын тамирчин Лима Уиллиантай барилдаж Голден скорт ялагдал хүлээв. Өрсөлдөгч Лима Уиллианы хувьд 2024 оны Ташкент, Тбилилигийн Гранд Сламын хошой хүрэл, тус оны Пан Америкийн аварга, 2023 оны Загребын Гранд Сламын аварга, 2022 оны Антальяагийн Гранд Сламын аварга тамирчин юм. Улмаар эзэн орны бөх Хяар Валидетэй учраа таарч үндсэн цагт тэнцсэн ч Голден Скорт оноо алдсанаар Парисын наадамд 7-р байранд шалгарч тэмцээнээ өндөрлүүлж байна.