MSports logo
Эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-д Олимп, дэлхийн отгон аваргууд ялагдлаа
  • П
    Пүрэвлхагва

    9 сарын 17

  • Эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-д Олимп, дэлхийн отгон аваргууд ялагдлаа

    Эрэгтэйчүүдийн волейболын 21 дэх удаагийн ДАШТ-ий хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд Филиппин улсын Pasay болон Quezon хотуудад явагдлаа.

    ДАШТ-ий А хэсгийн хоёрдугаар тойргийн эхний тоглолт Ираны шигшээ баг болон Тунисийн шигшээ багуудын хооронд дөрвөн ээлжийн тоглолт гарсан бөгөөд Ираны шигшээ баг 3-1 харьцаатай хожиж хэсгийн эхний хожлоо авч чадлаа. Тус тоглолтод Ираны шигшээ багаас №9 Poriya тун сайн тоглолтыг үзүүлж 21 оноо авсан бөгөөд довтолгоогоор 18 оноо, давуулалтаар 3 оноо авсан байна.

    Эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-д Олимп, дэлхийн отгон аваргууд ялагдлаа

    ДАШТ-ий А хэсгийн хоёрдугаар тойргийн хоёр дахь тоглолт талбайн эзэн Филиппиний шигшээ баг болон Египетийн шигшээ багуудын хооронд дөрвөн ээлжийн тоглолт гарсан бөгөөд талбайн эзэн Филиппиний шигшээ баг 3-1 харьцаатай хожиж хэсгийн эхний хожлоо авч чадлаа. Тус тоглолтод Филиппиний шигшээ багаас багийн ахлагч №1 Bagunas 25 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд довтолгоогоор 23 оноо, хаалтаар 2 оноо авсан байна. А хэсэгт багтсан багууд бүгд нэг хожил, нэг хожигдолтой байгаа бөгөөд хэсгийн сүүлийн тоглолтод хожсон хоёр баг шөвгийн 16-д шалгарна.

    Эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-д Олимп, дэлхийн отгон аваргууд ялагдлаа

    ДАШТ-ий С хэсгийн хоёрдугаар тойргийн эхний тоглолт Аргентины шигшээ баг болон БНСУ-ын шигшээ багуудын хооронд дөрвөн ээлжийн тоглолт гарсан бөгөөд Аргентины шигшээ баг 3-1 харьцаатай хожиж, хэсгийн хоёр дахь хожлоо авч, таван оноотой хэсгээ тэргүүлж байна. Тус тоглолтод Аргентины шигшээ багаас №16 Kukartsev 21 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд довтолгоогоор 16 оноо, хаалтаар 3 оноо, давуулалтаар 2 оноо авсан байна. Харин тэдэнд хожигдсон БНСУ-ын шигшээ баг тэмцээнээс хасагдах нь тодорхой боллоо.

    Эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-д Олимп, дэлхийн отгон аваргууд ялагдлаа

    ДАШТ-ий С хэсгийн хоёрдугаар тойргийн хоёр дахь тоглолт Олимпын отгон аварга Францын шигшээ баг болон Финландын шигшээ багуудын хооронд таван ээлжийн гал гарсан тоглолт болсон бөгөөд Финландын шигшээ баг 3-2 харьцаатай хожиж маш чухал хожил авч чадлаа. Тус тоглолтод Финландын шигшээ багаас №13 Jokela 20 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд довтолгоогоор 17 оноо, давуулалтаар 3 оноо авсан байна.

    Эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-д Олимп, дэлхийн отгон аваргууд ялагдлаа

    ДАШТ-ий F хэсгийн хоёрдугаар тойргийн эхний тоглолт Украйны шигшээ баг болон Алжирын шигшээ багуудын хооронд гурван ээлжийн тоглолт гарсан бөгөөд Украйны шигшээ баг 3-0 харьцаатай хожиж хэсгийн эхний хожлоо авлаа. Тус тоглолтод Украйны шигшээ багаас №8 Yanchuk 18 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд довтолгоогоор 13 оноо, хаалтаар 2 оноо, давуулалтаар 3 оноо авсан байна.

    Эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-д Олимп, дэлхийн отгон аваргууд ялагдлаа

    ДАШТ-ий F хэсгийн хоёрдугаар тойргийн хоёр дахь тоглолт отгон дэлхийн аварга Италийн шигшээ баг болон Бельгийн шигшээ багуудын хооронд таван ээлжийн ганган тоглолт болсон бөгөөд Бельгийн шигшээ баг 3-2 харьцаатай хожиж сенсац тарилаа. Тус тоглолтод Бельгийн шигшээ багаас №2 Reggers 31 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бөгөөд довтолгоогоор 27 оноо, хаалтаар 2 оноо, давуулалтаар 2 оноо авсан байна.

    Эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-д Олимп, дэлхийн отгон аваргууд ялагдлаа

    ДАШТ-ий Н хэсгийн хоёрдугаар тойргийн эхний тоглолт Бразилын шигшээ баг болон Чехийн шигшээ багуудын хооронд гурван ээлжийн тоглолт гарсан бөгөөд Бразилын шигшээ баг 3-0 харьцаатай хожиж хэсгийн хоёр дахь хожлоо авлаа. Тус тоглолтод Бразилын шигшээ багаас №1 Alan 12 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд довтолгоогоор 10 оноо, хаалтаар 1 оноо, давуулалтаар 1 оноо авсан байна.

    Эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-д Олимп, дэлхийн отгон аваргууд ялагдлаа

    ДАШТ-ий Н хэсгийн хоёрдугаар тойргийн хоёр дахь тоглолт Сербийн шигшээ баг болон БНХАУ-ын шигшээ багуудын хооронд гурван ээлжийн тоглолт гарсан бөгөөд Сербийн шигшээ баг 3-0 харьцаатай хожиж хэсгийн эхний хожлоо авч чадлаа. Тус тоглолтод Сербийн шигшээ багаас №16 Luburić 17 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд довтолгоогоор 15 оноо, хаалтаар 1 оноо, давуулалтаар 1 оноо авсан байна.

    Эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-д Олимп, дэлхийн отгон аваргууд ялагдлаа